Шуурхай мэдээ



Сансрын хиймэл дагуулын зургаар Амазоны ойн түймрийг илрүүлж байна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-08-31 13:51
  • 0

Өмнөд Америк тивийн Амазоны тропикийн ой нь манай дэлхийн хүчилтөрөгчийг ялгаруулах чухал байгалийн нөөц болж байдаг. Харамсалтай нь энэ онд хээрийн түймэр олон жилийн дундажаас илүү ихээр гарч, асар их хохирлыг учруулсаар байгаа ажээ. 8-р сарын 23-ны байдлаар гэхэд олон орныг дамнасан энэхүү ойд 1-8-р сар хүртэл нийт 75,336 гал гарсныг сансрын хиймэл дагуулын мэдээгээр олж илрүүлээд байна. Зураг 1-д MODIS хиймэл дагуулын мэдээгээр илрүүлсэн түймэрүүдийг үзүүлэв. 

     Зураг 1. Хээрийн түймрийн байршил, 8-р сарын 15-22-ны байдлаар, MODIS хиймэл дагуулын зураг.


АНУ-ын Үндэсний агаар-сансрын удирдах төвийн (NASA) Landsat 8 хиймэл дагуул нь Боливи, Парагвай болон Бразил улсуудын хилийг дамнасан хээрийн түймрийг оронзай болон спектрийн хувьд илүү нарийвчлалтайгаар зурагласныг Зураг 2,3-д үзүүлэв. Хиймэл дагуулын мэдээг байгалийн өнгөөр үзүүлэхэд спектрийн үзэгдэх гэрлийн 300-700 нм-т зурагласан зургуудыг  улаан, ногоон, хөх өнгөнд өгснөөр харж болдог. Харин богино долгионы нэл улаан туяаны муж буюу 1100-3000 нм-т зурагласнаар дөнгөж түймэрт шатсан талбай, асч байгаа гал болон халуун лаваг илүү сайн тодорхойлж, илрүүлж болдог байна. 

  Зураг 2. 8-р сарын 25-ны Landsat 8 хиймэл дагуулын зураг, 4,3,2-р сувгууд, байгалийн өнгө, хар бараан өнгө шатсан талбайг харуулж байна. 

  

Эх сурвалж: Газарзүй-Геоэкологийн хүрээлэн


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ