Шуурхай мэдээ



Хонконгийн ардчилсан хөдөлгөөнийг тэргүүлэгч 23 настай Жошуа Вонг


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-09-02 13:06
  • 0

Жошуа нэгэн ярилцлагадаа "Би 13 настай байхдаа ядуу нэг амьдралтай айлд очиж байснаа санадаг юм. Бид шашны номлол, сургаал айлдаж, тэдний төлөө залбираад буцсан. Нэг жилийн дараа дахиад тэр айлдаа очлоо. Тэгэхэд л би ганц залбирах нь хангалтгүй, өөрчлөлт авчирахгүй юм байна гэдгийг ойлгосон. Өөрчлөлт хийхийн тулд үйлдэл хийх хэрэгтэй гэдгийг ухаарсан" хэмээн ярьжээ. Ийнхүү тэрбээр итгэгчээс тэмцэгч болох сонголтыг хийсэн байна.

Жошуа Вонг бол 2014 онд “Шүхэртэй хувьсгал”-ыг тэргүүлж байсан оюутнуудын нэг. Тухайн үед тэрбээр дөнгөж 18 настай байжээ. Эдүгээ дэлхий нийт түүнийг Хонконгийн ардчиллын төлөө тууштай тэмцэгч, залуу удирдагч хэмээн харж байгаа гэнэ.

Тэмцлийнхээ улмаас тэрбээр хэд хэдэн удаа хоригдож байжээ. Тухайлбал, 2017 оны наймдугаар сард Жошуа Вонг, Агнес Чоу, Натан Лоу нарыг хууль бус жагсаал зохион байгуулсан, уриалсан гэх үндэслэлээр буруутгаж 6-8 сарын хорих ялаар шийтгэж байв. Мөн 2018 оны нэгдүгээр сард Жошуаг 2014 оны "Шүхэрт хувьсгал"-ын тэмцлээс үүдэн дахин 3 сарын хорих ялаар шийтгэж байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ