Шуурхай мэдээ



Хөлбөмбөгийн талбайн хашлагад цохиулан амиа алдсан хүүгийн аав хүүхдүүдэд зайрмаг тарааж зогсоно


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-09-02 13:35
  • 0

Өнгөрөгч өдөр 2019 оны хичээлийн шинэ жил албан ёсоор эхэлсэн. Шинэхэн хувцсаа өмсөөд сургууль, цэцэрлэгтээ мордсон өхөөрдөм үрсийн хажууд бабулай тараан зогсоо өрөвдөлтэй нэгэн аавын тухай пост энэ өдрийн бас нэгэн өнгө байлаа. 

Ноднин жил 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалганы хашлага унаж 11-хэн настай хүү эмгэнэлтэйгээр ам насаа алдсан. Тэрбээр нас барахаасаа хэдхэн минутын өмнө аав руугаа залгаж, бабулай зайрмаг захиад тоглоомын талбай дээрээ хүлээж байхаар тохиролцжээ. Гэвч хүү аавыгаа ирэхээс 30хан минутын өмнө ийнхүү харамсалтайгаар амь алдсан байдаг. Гомдолтойгоор хүүгээ алдсан аав энэ жилийн 9 дүгээр сарын 1-нд ийнхүү сургуулийн үүдэнд зогсож, сургуулиа зорин ирж буй хүүхдүүдэд бабулай зайрмаг тараасан байна. Эвий минь сэтгэлээ ингэж ч болсон дэвтээсэн бол болоо доо... 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ