Шуурхай мэдээ



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн ирлээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-09-05 10:17
  • 1

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн ирлээ.

Төрийн тэргүүнийг ОХУ-ын талаас тус улсын ГХЯ-ны Төрийн ёслолын газрын дэд захирал А.И.Яковлев, Владивосток хотын Засаг даргын Тамгын газрын орлогч дарга В.В.Черепков, Приморийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Старичков Алексей, Приморийн хязгаарын Амбан захирагчийн нэгдүгээр орлогч дарга хатагтай В.Г.Ширбин нарын төлөөлөгчид угтав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон болон Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд нартай уулзаж, Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхээр төлөвлөж байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 1

  • Зочин 203.91.115.xxx

    хүндэт харуул, сайд , талх давс нтр алга

    • 2019-09-05 10:23

Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ