Шуурхай мэдээ



"Тогоруутай нуур"-ын Шагай тэнгэрт хальжээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-09-08 07:19
  • 0

"Гурван бүдүүн" хамтлагийн дуучин А.Мөнгөншагай орон нутгийн замд осолд орон өөд болсон тухай мэдээлэл саяхан сонсогдов. Түүнийг Өмнөговь аймгийн замд явж байгаад осолд орж өөд болсон тухай мэдээллийг өнгөрөх шөнө нэгэн твиттер хэрэглэгч өөрийн хуудсанд нийтэлсэн байна.

Сүүлийн үед олны талархал ихээр хүлээгээд буй дуучин залууг харамсалтайгаар өөд болсон тухай мэдээлэлд зарим хүмүүс эргэлзэж байгаа хэдий ч уг мэдээллийг нийтэлсэн эх сурвалж иймэрхүү зүйлээр "тоглохгүй" гэдгээ баттай илэрхийлжээ.

Дуучинтай хамт явж байсан 2-3 хүн өөд болсон бөгөөд бусдыг нь хэн байсныг сайн мэдсэнгүй хэмээн эх сурвалж дурдсаныг харахад, замд явж байгаад тааралдсан юм болов уу хэмээн таамаглав. "Гуч хүрсэн бүсгүй", "Тогоруутай нуур" зэрэг олон дуу нь ард түмний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. Ум ма ни бад ми хум.

Талийгаачийн гэр бүл, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье! Үнэхээр харамсалтай байна...Энэ мэдээ худал болж, Шагай мөнхрөх болтугай гэж хичнээн их хүснэ вэ...

С.Хүслэн


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ