Шуурхай мэдээ



Ээж нь хүүхдээ үнсэж байгаа үеийн MRI зураг олныг гайхшруулжээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-09-10 11:35
  • 0

2015 онд АНУ-ын Массачусетсын Технологийн Институтийн тархи, танин мэдэхүйн шинжлэх ухааны тэнхимд тархи мэдрэлийн системийг судлаач эрдэмтэн Ребекка Саксе өөрийн судалгааны ажлын хүрээнд 2 настай хүү Персигээ тэвэрч, үнсэх үеийн энэхүү гайхамшигтай хөрөг зургийг мөн судлаач Атуши Такахашитай хамтран буулгажээ.

Ихэнх хүмүүс энэ зургийг хараад насанд хүрсэн хүн, нялх хүүхдийн гавлын ясанд "Хүүхдийн гавлын яс ямар нимгэхэн юм бэ? Хальс шиг нимгэн юм?" гэх зэргээр харьцуулалт хийж магадгүй.

Хүн бусдыг үнсэх үед биед хайрын даавар окситоцин мөн сэтгэл санааг тайвшруулж жаргалтай мэдрэмж төрүүлдэг допамин+ серотонин их хэмжээгээр ялгарч байдаг. Бие биенийгээ байнга үнсэж байгаарай. 
 
Энэхүү MRI зургийг 2 өдрийн туршид 25 оролдлогын үр дүнд авхуулжээ. MRI аппарат маш их чимээтэйт тул профессор Саксе өөрийн чихийг бөглөн, Перси хүүд чихэвч зүүлгэн хүүг унтаж байх үед авсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ