Шуурхай мэдээ



Өөхийг үнэд хүргэсэн монгол залуу


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-09-19 17:54
  • 0

Өөхийг гайхамшигтайгаар ашиглаж, хүний бодож оломгүй шинэ бүтээгдэхүүнийг хийгээд гаргачихсан нэгэн хүн бол Зүүн Үзэмчин хошууны Ши Нин компаний Шинийнбаяр.

Тэрээр одоо өөхөөр гурван  төрлийн бүтээгдэхүүнийг судлан бүтээгээд байна. "Алаг" брэнд бол түүний өөхөөр хийсэн анхны бүтээгдэхүүн. Үзэмчин хонины сүүлний өөхийг нууц жороор найруулан бүтээсэн энэ бүтээгдэхүүн өөхийг үнэд хүргэсэн бөгөөд шил нутгийн хахир хүйтэн цаг агаарын байдлаас болж хөл нурууны архагтай болсон хүн арддаа эрүүл энхийг бэлгэлсэн байна. "Алаг" хэмээн нэрлэсэн энэ бүтээгдэхүүн хуян шар ус, хэрэх өвчин, үе мөчний үрэвсэл, мөгөөрс ба хүйтнээс болсон өвчин архагт онц тустай органик бүтээгдэхүүн. Экологийн цэвэр байгалийн материалаар хийсэн болохоор хүний биед хор болдоггүй. Шилэн саванд савласан тус бүтээгдэхүүнийг халуун усанд суулгаж халаагаад бөс буюу хөвөнд шингээж архагтай газартаа нааж гадуур нь гялгар уутаар боогоод хоёр гурван цаг болоход болно. Эмийн найруулгагүй болохоор хэрэглэх хэмжээг нь байдлаа үзэж байгаад тохируулж болдог.

        Шинийнбаяр сургууль соёлын мөр хөөж эмчилгээний мэргэжлийг тултал сурсан хүн биш, харин маллах соёлын ариун дархан зүйлээс их олон зүйлийг олж харсан нэгэн. Бизнес эрхлэгч залуу сүүлний өөхний үнэ цэнийг ямар нэгэн эмнэлгийн дээд мэргэжил  сурсан хүнээс илүү мэддэг нь гарцаагүй. Түүний бүтээсэн энэ бүтээгдэхүүний борлуулалтын орлого нь ердөө таван сарын дотор 400 мянган юаньд хүрсэн байна. Энэ зүгээр л нэг тоо биш. Энэ тооны цаана тус бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хэр таалагдсан гэдгийн хариулт нуугдаж байна. Шинийнбаярын хонины сүүлний өөхөөр хийсэн бас нэгэн гайханамшиг бол гар урлалын бүтээгдэхүүн. Өөхөн гар урлалын бүтээгдэхүүн гэхээр та итгэх үү? Танай нүдэнд зөөлхөн, тэгээд маш тосорхог өөх харагдаж байгаа биз? Түүгээр чинь яаж гэртээ тавьдаг буюу хэрэм хана дээр өлгөдөг гар урлалын бүтээгдэхүүн хийх юм бэ? гэж гайхаж байж магад. Хонины сүүлийг гар урлалын бүтээгдэхүүн хийж болох хатуу болгосноор хаягдмал төдий болсон сүүлийн үнийг санаанд оромгүй өндөр үнэд хүргэж чадсан байна.

        Тэрээр:

 - Зах зээл дээр Үзэмчин хонины сүүлний өөх 500 гр нь гуравхан юань хүрдэг. Нэг хонины сүүл арав гаруй л юань. Харин гар урлалын бүтээгдэхүүн болгосон чинь нэг сүүлний үнийг 100 дахин өсгөөд 1000  юаний үнэд хүргсэн гэж ярьлаа. Шинийнбаярын бас нэгэн шинэ бүтээгдэхүүн нь өөхнөөс ялгаруулсан ханамал өөхний шингэн. Энэ нь зах зээлд худалдаж байгаа идээний тосыг орлож болох цул байгальлаг мөртөө хүний биед илүү ханамал бус өөх шингэхийг хориглох сайн бүтээгдэхүүн юм байна. Тус бүтээгдэхүүн зах зээл дээр гараагүй боловч нэгэнт амжилттай үйлдвэрлээд гаргачихсан гэнэ. Хаягдмалын тоонд хэдэн жил “Орхигдсон” өөх гэдэг бүтээгдэхүүн үнэ цэнээ дахин олоод үнэт ховор бүтээгдэхүүний органик материал болчихсон байх нь. Шижир алт шороонд булагдсан ч гялалздаг ёсыг мянган ухааны манлайд гялалзах малчин ухаан ийнхүү харуулж байна.

Эх сурвалж: Шилийнголын сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ