Шуурхай мэдээ



Дуучин Б.Амархүү хар тамхи хэрэглэж байгаад баривчлагджээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-09-20 10:42
  • 0

ОХУ-ын Буриад Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү өнгөрөх шөнө хар тамхи хэрэглэж байгаад баривчлагдан саатуулагдсан тухай зарим эх сурвалж мэдээлсэн байна.  Тэрээр өөрийн машин дотроо хар тамхи хэрэглэж байхад нь баривчилсан бөгөөд 461-р хорих ангид саатуулсан аж.

Дашрамд дурдахад, дуучин Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нар нь "C1" телевизийн сэтгүүлч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өнгөрөх жил шалгагдан, нэг хэсэг хэл аманд өртөж байсан билээ. Гэвч Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасан юм.

С.Хүслэн


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ