Шуурхай мэдээ



Нутгийн хишигт түшиглэсэн их үйлсийн эзэд


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-09-20 10:55
  • 0

“Нийт олноороо ажил эрхэлж, нийгэм даяараа шинийг бүтээх”-ийг шинэ эрин үе уриалан даллаж байна. Шинэ, ширүүн өрсөлдөөн биднийг улам явцуу зай руу шахан хумьсаар боловч шинийг бүтээж, содон бүхнийг эрэлхийлэгчдийн зориг зүрхийг улам хурцалж, хариуд нь өег тансаг үр бүтээлийг тэдэнд олгосоор…

Саяхан Шилийнгол аймгийн орон нутагтаа ажил үйлс шинээр эрхэлсэн төслийг танилцуулах, сонгон шалгаруулах анхдугаар хурал Долоннуур шяньд болж, нийт аймгуудын 13 хошуу, шянь, хот дүүргээс хүрэлцэн ирсэн 99 аж ахуйн нэгж, хоршоо, хувийн хэвшлийн аж ахуй эрхлэгчид өөрсдийн бүтээсэн бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлсэн ба сонгон шалгаруулалтад оролцсон байна.

Тус удаагийн танилцуулгын хурал болон сонгон шалгаруулалт нь “Орон нутгийн эх сурвалждаа түшиглэсэн”, “Зах зээлийн хөгжлийн орон зай их”, “Тухайн нутгийнхаа ажил олголтод хувь нэмэр үзүүлсэн” зэрэг гурван шалгуураар үнэлэв. Шилийнгол аймгийн тухайлсан ажил төрлөөс сонгож авсан долоон тусгай мэргэжилтэн хянагчаар ажиллаж тухайн талбарт оноо өгөхийг жигээгийн оноо өгөлттэй уялдуулан хийснээр сонгон шалгаруулалтыг эрх тэгш байлгаж чадсан байна. Нийгэм, олон нийтэд сурталчлахын нөлөө тусгалыг ч өргөжүүлж чадсан байна. Энэ тухай тус сонгон шалгаруулалтад хянагчийн багийн даргаар оролцсон улсын зэрэглэлийн үйл ажиллагаа эрхлэхийг удирдагч багш, Шилийнгол аймгийн Ажил олголтын товчооны дарга Энхбүрэн:

- Тус удаагийн үйл ажиллагаа нь бүх аймгийг хамруулж, голдуу тухайн газар орны эх баялаг, ур чадвар, өв уламжлалыг уудлан хөгжүүлсэн аж ахуй болон хувь хүний шинийг санаачилж, үйл ажиллагаа эрхэлсэн төслийг оролцуулсан нь нэг талаар тэднийг урамшуулан зоригжуулахын хамт аймаг даяар үйл ажиллагаа эрхэлж, шинийг бүтээх сайн сайхан уур амьсгалыг бий болголоо гэж сурвалжлагчид хандан ярьлаа.

Тэгвэл Авга хошууны “Боржгин мөнгөн засал”, Шулуунхөх хошууны “Байгалийн эко мал аж ахуйн талбайн жуулчлалын үйлчилгээ ба жуулчлалын таваар”, Баруун Үзэмчин хошууны “Солонго эсгий урлал”, Шилийнхотын “Гацаа тосгоны шууд нэвтрүүлэг” зэрэг орон нутагтаа үйл ажиллагаа эрхэлсэн аж ахуйн нэгжийн хариуцлагатай албан тушаалтан Арвижих, Хөхтуг, Алтантуяа, Алмааз нар:

- Орон нутгийн эх баялаг бол "Авдарт хадгалсан алт эрдэнэс". Бид үүнийгээ уудлан гаргаж эдийн засгийн давуу тал болговол сая зах зээлд өрсөлдөх чадлаа дээшлүүлж чадна. Гар урлал, малын ашиг шим, өв соёл, уудам баян нутаг ус бол бүгд бидний далай баян нөөц баялаг юм гэж санал нэгтэй хэллээ.

Эх сурвалж:Солонго мэдээллийн төв















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ