Шуурхай мэдээ



Цаг хугацаа үр дүнг гэрчилж, үр дүн ирээдүйг бүтээдэг


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-09-20 11:06
  • 0

Хүний сэтгэлийг хөглөсөн намрын сайхан улиралд Хятад, Монголын гурав дахь удаагийн экспо Хөххот болон Улаанцав хотноо амжилттай зохиогдлоо. Тус экспогоор 28 бүс нутаг, улс, орон, олон улсын байгууллагын нийт 1296 аж ахуйн нэгжүүд хуран чуулж, хөгжлийн шинэ боломжийг хамтдаа эрэлхийлэн, сайн сайхан ирээдүйн тухай  хамтдаа зөвлөлдлөө.

Хятад, Монгол хоёр улс нь уул усаараа хаяа нийлсэн хүн ард нь нөхөрсөг уламжлалтай. Бид газарзүйн хувьд хил залгаа хөрш улсууд бөгөөд үйл ажиллагаандаа нөхөрсөг харилцаатай, сэтгэл зүрхээрээ холбоотой сайн хөрш юм. Олон улсын эдийн засгийн өнөөгийн байдал тогтворгүй бөгөөд олон талт үзэл,  чөлөөт худалдаа нь эрсдэлд учирж буй энэ үед бид олон улс, бүс нутгийн үйл хэрэгт оролцож, бүс нутгийн улс орнуудын хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр улсын эдийн засгийн урт хугацааны хөгжилд сайн сайхан орчныг бүрдүүлнэ.

       Өдгөө Хятад, Монголын экспог хэдийнээ хоёр удаа зохион байгуулаад байна.  Энэ хоёр удаагийн экспогоор дотоод, гадаадын 4000 гаруй аж ахуйн нэгжүүд оролцсон юм. Түүнчлэн 276 хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг зэрэгт гарын үсэг зурж, нийт 228.1 тэрбум юаний хөрөнгө бүхий хэмжээнд хүрсэн. Дөрвөн жилийн хугацаанд Хятад, Монголын экспоны хүрээнд бүх төрлийн механизмуудын ажил улам тогтворжиж, Хятад, Монгол хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг улам нягтруулан, хоёр улсын харилцааг харилцан хүндэтгэсэн, харилцан эрх тэгш суурин дээр сайжруулан өргөжүүлж чадлаа. Дөрвөн жилийн хүчин чармайлтаар Хятад, Монголын экспо олны анхаарлын төвд орж, ажил хэрэгч үр дүнд хүрч, Хятад, Монгол, мөн зүүн хойд Азийн улс орнуудын эдийн засгийн харилцаанд чухал платформ хангав.

       Цаг хугацаа үр дүнг гэрчилж, үр дүн нь ирээдүйг буй болгодог. Энэ онд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож буй. Басхүү Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Энэ хос 70 жилийн үеэр талууд харилцаа холбоогоо гүнзгийрүүлж, Хятад, Монголын хамтын ажиллагааны шинэ хуудсыг бичиглэхэд шинэ хүч нэмсээр. “Бүс ба зам” санаачилга гүнзгийрэхийн хэрээр Хятад, Монгол, зүүн хойд Азийн улс орнуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа сайн сайхан ирээдүйг угтах болно.

       Тус удаагийн экспо “Хятад, Монгол, Оросын Эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулъя” гэсэн уриатай. Хятад, Монгол, Оросын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг идэвхтэй дэмжиж, “Бүс ба зам” дагуух улс орнууд, Зүүн хойд Азийн орнуудын хамтын аижллагааг дээшлүүлж, улам өндөр үр ашигтай хамтын ажиллагаа, хамтын хөгжлийг буй болгоно.

       Хамтын ажиллагаа нь ялалтыг байгуулж, ялалт нь хөгжлийг буй болгодог. Талуудын хүчин чармайлтаар Хятад, Монголын экспоны үйл ажиллагаа, хамтын ажиллагааны зам улам өргөжин тэлэх болно гэдэгт итгэл дүүрэн байна.

Эх сурвалж: СОЛОНГО


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ