Шуурхай мэдээ



БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баяр эхэллээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-10-01 11:33
  • 1

Өнөө өглөө 10.00 цагт Бээжин хотын төв Тяньаньмэний талбай дээр БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ албан ёсоор эхэллээ. Талбайн хаалганы өмнө зассан индэрт БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, БНХАУ-ын дарга асан Зян Зэминь тэргүүтэй хүмүүс сууцгаажээ.

Ойн арга хэмжээ эхэлснийг Ли Көцян зарласны дараа 70 удаа ёслолын буудлага хийж, Хятадын ардын чөлөөлөх армийн хүндэт харуул тус улсын тугийг төв талбайд заллаа. Үүний дараа БНХАУ-ын төрийн дуулал эгшиглэв.

Хүндэтгэлийн арга хэмжээ цэргийн сүрт жагсаалаар үргэлжилж, жагсаалд 15 мянган цэргийн алба хаагч, 580 цэргийн техник, 160 цэргийн нисдэг онгоц, нисдэг тэрэг оролцож байна. Цэргийн жагсаалын дараа баярын парад болох бөгөөд үүнд 100 мянган хүн оролцоно. Ойн арга хэмжээний үеэр 70 мянган тагтааг тэнгэрт нисгэж, мөн тооны өнгөт агаарын бөмбөлөг хөөргөх юм байна.

С.Хүслэн



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 1

  • Зочин 202.131.227.xxx

    Хувь хүний онлайнаар зээлийн. Бие даасан худалдаачид, бизнес эрхлэгчдэд зориулагдсан банк бус зээл. Хувийн уулзалт хийх шаардлагагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үндэслэн батлах. Бид зээлийн бүртгэлийг шалгадаггүй, бид банк бус компани юм. Үнэгүй бүртгэл, энгийн тоног төхөөрөмж, найрсаг харилцаа холбоо. Зөвшөөрөгдсөний дараа та хамгийн сайн тохирох баримт бичигт гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулж, мөнгийг таны дансанд шилжүүлэх болно. Хэрэв та зээлээ хэрхэн хурдан, хялбар удирдахаа мэдэхийг хүсвэл имэйлээр явуулаарай. Бид таны ирсэн имэйлд хариултыг шууд илгээх болно. brasienedaiva560@gmail.com

    • 2019-10-01 17:29

Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ