Шуурхай мэдээ



“МОНОС”-ын уулзвараас баруун тийш зам хаана


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-10-03 11:04
  • 0

Нийслэлийн төрийн өмчит Олон Улсын Худалдаа Логистикийн Төв ХК-ийн болон Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын захиалгаар СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Авто Худалдааны Цогцолбор”-ын дулаан, цэвэр, бохир усны шугамыг төвийн системд холбох ажил гүйцэтгэж байна.

Тус ажлын хүрээнд Шинэ АУ-ны Их Сургууль буюу Моносын уулзвараас баруун тийш 2 км-т Хан Богд Кашмирын үйлдвэрийн харалдаа төв зам сэтэлгээний ажлыг 2019 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнийн 01 цагаас өглөөний 06 цаг хүртэл, 10-наас 11-нд шилжих шөнийн 01 цагаас өглөөний 06 цагийн хооронд гүйцэтгэх тул тус хэсгийн замыг хэсэгчлэн хаахаар боллоо. Замын нийт урт 32 метр, өндөржилт нь дунджаар 2 метр байна гэж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ