Шуурхай мэдээ



Хорхойтсон баавгайнаас сэрэмжлээрэй


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-10-04 22:22
  • 0

Сэлэнгэ аймгийн Хушаат, Хүдэр, Сант, Шаамар, Жавхлант сумдад ойн хүрэн БААВГАЙ малчин айлын хот руу орж, мал барих, айраг цагааг нь ууж идэх зэрэг тохиолдол 8, 9 дүгээр сард удаа дараа тохиолджээ. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт 1 том хүн, 1 хүүхдийн хамт гэртээ байж байгаад хар БААВГАЙд бариулсан тухай мэдээлэл айдас хүйдэс төрүүлж байна.

Учир мэдэх хүмүүсийн яриаг сонсож байхад, Баавгай ичээлэхийнхээ өмнө самар иддэг. Идэш хомс өлсвөл улаан шоргоолжны үүр ухаж шоргоолжны альдегид хэмээх спиртэд согтон хамаагүй тэнэдэг. Үүнийг "хорхойтсон баавгай" гэх бөгөөд 8 сарын дундаас 11 сард ичээллэх хүртэл үргэлжилдэг. 1962, 1972, 1988 онд ийм үзэгдэл болж байсан аж.
Баавгай агнасан амьтнаа газарт булж муутгаж байгаад иддэг учраас Сэлэнгэ аймагт хөнөөгдсөн аав хүү хоёрыг ийм маягаар булж далдалсан байх магадлалтай гэнэ.
 
С.Хүслэн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ