Шуурхай мэдээ



Өвөр Монголын малчид тансаг амьдралд анхаарал хандуулдаг боллоо


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-10-09 11:22
  • 0

БНХАУ байгуулагдсан 70 жилийн хугацаанд Хятад улсын эдийн засаг нийгэм хурдтай хөгжихийн хирээр хөдөөгийн малчдын орлого жилээс жилд нэмэгдэж, шинжлэх ухаан соёлын төвшин ч улмаар дээшлэн, иргэдэд хүртээмжтэй бодлогын ашиг шимийг хүртэж байгаа юм. Мөнгөтэй болж, үзэж сонсох нь нэмэгдэхийн хирээр малчдын үзэл ойлголт хүсэл мөрөөдөл нь ч өөрчлөгдөж байна. Эвлүүлсэн уламжлалт амьдралдаа л сэтгэл хангалуун суухаа больж, улам тансаг амьдралд анхаарлаа хандуулах боллоо.

Урьд нь хөдөөгийн малчид гадна бие засаж байсан бол одоо хөдөө орон нутгийн шинэ байшингуудад ариун цэврийн өрөөтэй болж, малчин айл өрх бүр өөрийн усны системээ хангадаг боллоо.

Өвөр Монголын Сөнид Зүүн хошууны Саруултал тосгонд дулааныг хамгаалах хэрэм болон нарны эрчим хүчний дулаалгын олон улсын тэргүүний технологийг ашигласнаар малчид хахир өвлийн хүйтэнд эрчим хүч хэмнэн, түлш хэрэглэхгүйгээр дулаахан өвөлжих боллоо.

Цаг үе хөгжиж, хүмүүс нүд нээхийн хирээр малчдын үзэл ойлголт ч өөрчлөгдөн, “Экологи сайтай тал нутаг маань малчдын хамгийн их хөрөнгө” гэж эрхэмлэдэг боллоо. Өвөр Монголын Зүүн Үзэмчин хошууны Энхжаргалан тосгоны малчин Мөнхбаатар хонио цөөтгөн, үхэр нэмж тэжээснээр байгаль орчноо хамгаалж чадсан бөгөөд орлогын хувьд баталгаатай болсон юм. Ердөө 50 үхэр тэжээх ашиг нь 500 хонь тэжээсэнтэй тэнцэх бөгөөд зарцуулах зүйл нь харьцангуй бага байдаг юм.


 
Эх сурвалж: www.cri.cn
   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ