Шуурхай мэдээ



Улаанбаатар-Чөндү хотуудын хооронд найрамдалт харилцаа тогтоох санамж бичиг байгууллаа


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-10-21 11:20
  • 0

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа өнөөдөр БНХАУ-ын Чөндү хотын орлогч дарга НЮ Чинбао тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд орлогч дарга Ш.Анхмаа “Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар олон улсын өдөрлөг-2019” арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд талархсанаа илэрхийлээд, айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүхий л салбарт хамтарч ажиллах болно” гэсэн юм.

Харин  БНХАУ-ын Чөндү хотын орлогч дарга НЮ Чинбао хоёр хотын найрамдлын хүрээнд эдийн засгийг өсөн нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг тэлэх ажлуудыг санаачлан ажиллахад бэлэн байгаагаа дуулгаад, Чөндү хотын тэтгэлэгт сургуулиудад Улаанбаатар хотын оюутан залуусыг суралцах, бизнес эдийн засгийн үзэсгэлэн худалдаанд оролцох саналуудыг тавилаа. Тэрбээр “Бид хамтын ажиллагааны хүрээнд бизнес, эдийн засгийн харилцан үр ашигтай бодлогын хүрээнд олон ажлуудыг хийх ёстой. Монгол Улс БНХАУ хооронд бизнес стратегийн түншлэлийн харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж байгаа энэ үед найрамдалт хотууд хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах ёстой гэж харж байна” гэлээ.

Уулзалтаар төгсгөлд талууд эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, биеийн тамир спорт, эрүүл мэнд, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр найрамдалт харилцаа тогтоох тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ