Шуурхай мэдээ



Монголчуудыг онгоцоороо үнэгүй тээвэрлэдэг америк гэр бүл


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-10-28 18:27
  • 0

Увсын Цагаанхайрхан суманд нэгэн америк гэр бүл амьдраад нэлээн удаж байгаа аж. Саяхан олон нийтийн сүлжээгээр тэдний гэр бүлийн зураг түгээгдэн, олны талархлыг хүлээсэн. Тэд манай нүүдлийн соёлоос суралцаж байгаа гэнэ.

Уг өрхийн тэргүүн нисгэгч мэргэжилтэй бөгөөд хувийн онгоцтой хот руу ажлаар нисдэг, буцаж ирэхдээ сумын иргэдийг үнэгүй тээвэрлэдэг, яаралтай түргэн тусламжийн үед шууд л Улаанбаатар хот руу нислэг хийдэг, сайхан сэтгэлтэй буянтай хүмүүс хэмээн тэдний талаар тодорхой хэмжээний мэдээлэлтэй хүмүүс бичсэн харагдана. Гэрийн эзэгтэйтэй онгоцоор хамт зорчсон хүний өгүүлснээр, америк бүсгүй монгол хэлээр "ус цас" ярьдаг, өөрөөр хэлбэл, нэлээн монголжсон америкчууд бололтой. 

Гадны хүмүүс манай монголчуудад ийм элэгтэй хандаж байхад Монголын эрхэм дээдсүүд, хөрөнгө мөнгөтэй баячуудаас иймэрхүү хүнлэг сэтгэл хэр их гардаг билээ?! Бодох л асуудал...

С.Хүслэн

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ