Шуурхай мэдээ



ЕБС-ийн 43 мянган сурах бичгийг хуурамчаар мэдүүлэн, хилээр нэвтрүүлэхийг завдав


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-11-01 11:47
  • 0

Монгол Улсын иргэн З нь 2019.10.22-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүд хилийн боомтоор Ерөнхий боловсролын сургуулийн VI ангийн 482 хайрцаг бүхий 43060 ширхэг англи хэл, түүхийн хичээлийн сурах бичиг, хүүхдийн 12 нэр төрлийн тоглоомыг “ДЭВТЭР” нэртэйгээр хуурамчаар мэдүүлэн импортоор оруулж ирэхээр завдсаныг Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч илрүүлэн шалгаж байна.

Эдгээр сурах бичгийг “Очир пресс” ХХК-д хэвлэв” гэсэн шошготой хэвлэгдсэн байв. Тус компани нь БСШУСЯ-тай сурах бичиг хэвлэх гэрээтэй бөгөөд хилийн хяналт шалгалтаас зайлсхийсэн, хуурамчаар мэдүүлсэн зөрчилд “Очир пресс” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авав. Сурах бичгийг одоогоор гаалийн хяналтанд саатуулаад байна.

 

Замын-Үүд боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ