Шуурхай мэдээ



Америкт амьдрах мөрөөдөл нь эмгэнэлд хүргэсэн гашуун түүхүүд


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-11-03 17:24
  • 0

Дөнгөж 18 настай монгол охин Халиунаа авъяаслаг төгөлдөр хуурч байжээ. Халиунаа интернетээр захиагаар харилцаж өөрөөсөө 19 насаар ах, жингийн илүүдэлтэй, халзан, үе мултарсан, сэтгэцийн өвчтэй америк эр Кингтэй танилцав. Түүний эцэг эх нь төрсөн нутгаа орхин Америк явахыг хориглож байсан ч охин зөрсөөр байгаад явжээ. Энэ бодит гашуун түүхийн талаар монголчууд кино бүтээгээд Америкт гаргах гэсэн авч баахан асуудалд орсон байна. Ингээд тус киноны найруулагч Тунгалагтай ярилцсанаа толилуулъя.

-Өөрийнхөө тухай тодорхой ярина уу?

-Би хуучнаар ЗХУ-д кино найруулагчаар төгсеед тэндээ ажиллаж байгаад Америкт ирсэн. Бусад олон эмэгтэйчүүдийн адил яг л ийм “америк эхнэр” болохоор хүсч, энэ амьдралыг сонгосон. 1993 оны 1 сард Оклахома хотод ирээд 5 хоногийн дараа бид гэрлэсэн. Бид сонины зарын дагуу танилцсан юм. Тэр надад хайраа илэрхийлсэн ямар сайхан захидлууд илгээж байсан гээч. Өдөрт 2 захиа факсаар илгээнэ. Би түүнд маш их итгэж байлаа. Гэвч энэхүү дурлал удаан үргэлжилсэнгүй. Тавдугаар сард америк нөхөр маань ажилгүй болж сэтгэл санааны гүн хямралд орсон. Ингээд тэр гадуур сэлгүүцэж хар тамхи татаж, үргэлж порно кино үзэх болов. Тэр бүү хэл өнөөх порно киногоо намайг хамт үзэхийг шаардана. Хэрэв эсэргүүцвэл аймшигтайгаар зодно. Нэг үгээр түүнд монгол эхнэр нь дарамт болж байгааг ойлгон хэрхэн надаас салах вэ гэж бодсон ч байж мэднэ. Намайг мансуууруулах” бодис хэрэглэхийг шаардаж, хамт мансуурсныхаа дараа ёс бус аргаар секс хийх гээд дайрчихна. Ер нь америк, европчууд их муухай хүйтэн араншинтай улсууд байдаг. Ингээд арга буюу дөрвөн жилийн дараа бид хоёр салсан.

-Та энэ бүхнээс болж төрийн бус байгууллага байгуулсан хэрэг үү?

-Тийм. Өнөөдөр монгол хүүхнүүд америк орон, америк эрчүүдийн талаар өрөөсгөл ойлголттой байдаг. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос өгсүүлээд “Манай америк, америкчууд агуу үндэстэн,- намайг америкт байхад” гэж ирээд ярьдаг болохоор арга ч үгүй байх. Би гол зорилго нь Америкт ямар хүнтэй учирч, ямар амьдрал туулж болохыг монгол бүсгүйчүүдэд ярихыг хүссэн юм. Америкт манай бүсгүйчүүд ирснээр тэнгэрийн умдаг атгасан мэт санаж болохгүйг урьдчилан анхааруулахыг хүсч байна. Энэ улсад ямар нэгэн амжилтанд хүрэхийг тулд өдөрт 20-24 цаг ажиллах хэрэгтэй. Америк амьдралын хэв маягийг бүрэн ойлгож, дасахад 5 жил орчмын хугацаа шаардлагатай. Тэгээд бас “Насанд хүрсэн дөрвөн америк эрийн нэг нь сэтгэцийн гажигтай, мансууруулах бодис хэрэглэдэг” гэсэн статистик үзүүлэлт гарсныг мэдэж байх хэрэгтэй. Америк хүмүүсийн 4 сая нь солио өвчтэй, 23 сая нь сэтгэл санааны гүн хямралд ордог тухай мэдээ байдаг. Ихэнхдээ чухам ийм хүмүүс монгол эмэгтэйчүүдийн нөхөр болдог. Би Америк эрчүүдийн зан төлвийн онцлогийн тухай бүсгүйчүүдэд ярихыг хүссэн юм. Тэр тусмаа өөрийн туршлагаасаа.

-Сэтгэцийн өвчтэй америк эрчүүдийн гол зан төлөвийг нэрлэвэл?

-Тэд бүгд үнэхээр тэвчээргүй. Маш түргэн ууртай. Сэтгэцийн өөрчлөлтэй хүмүүс хүнд итгэхгүй маш хартай байдаг. Сексийн хувьд манай хүүхнүүдийг ёстой нэг тамлаж өгнө. Тийм учраас жирий америк бүсгүй сэтгэцийн өвчтэй эрчүүдээсээ зугтаачихдаг. Тиймээс ази, монгол хүүхнүүдийг эхнэрээ болгохьн төлөө гаж донтон галзуу өвчтэй эрчүүд яахаас ч буцдаггүй. Хятад, Филиппин, Вьетнам, Тайланд хүүхнүүдийн дэргэд монгол бүсгүйчүүд бие галбир, нуруу туруу, царай зүсээрээ тэднийг дагуулахгүй сайхан. Негөө талаас гэр бүл болсон эхнэрээ зодож занчих ёс бус авирлахад дээрхи орны хүмүүс, тэдний эрхийг хамгаалсан байгууллага олон байдаг. Харин монголчуудын төлөө гэсэн ямар ч байгууллага Америкт алга. Хуулийн зөвөлгөө өгөх хүн бараг байдаггүй. Зарим америк эрчүүд ажил хийх тун дургүй байдаг. Азиас авчирсан эхнэрээ эхлээд англи хэлний сургалтанд суулгаж, дараа нь боломжийн ажил олж өгөөд түүгээрээ тэжээлгэж амьдрах сонирхолтой юм билээ. Бас ази хүүхнүүд ажилд махруу, тэвчээр хатуужил сайтай учраас ямар ч ажлыг голохгүй хийдэг. Мөн ямар нэг хорт хавдар, эдгэшгүй өвчтэй америк эрчүүд ядуу буурай орны эмэгтэйтэй суух нууц шалгаан байдаг. Жишээ нь тэд өвчтэй бөгөөд тун удахгүй асрамж шардлагатай болно. Тиимээс манай эмч сувилагч хүүхнүүд далайн цаана их эрэлт хэрэгцээтэй хүүхнүүдийн тоонд багтаж байна. Нэг үгээр нийгмийн шаар шавхруунууд монгол хүүхнүүдтэй суудаг гэдгийг битгий мартаарай. Би нөхөрт гарсны дараа Америк-Оросын хамтарсан компанид ажиллаж эхэлсэн. Миний нөхөр намайг тэр үед биеэ даасан сүрхий бүсгүй гээд магтдаг байлаа. Ажлаасаа халагдсаны дараа тэр намайг элдвээр харааж, зодох болсон. Хэл ус сайн мэдэхгүй, америкийн хууль тогтоомжийн талаар ямар ч ойлголтгүй мань мэт шиг хүүхнүүд эцэстээ сэтгэцийн хурц өвчтэй эрчүүдийн дарамтанд харамсалтайгаар хорвоог орхиж байна. Гаж донтон, галзуу эрчүүд хэрвээ америк эхнэртэйгээ буруу харьцаж, биед нь халдвал цаадуул нь тэр дороо 911 дуудаад өгчихнө. Америк хүүхнүүд гэр бүл, аюулгүй байдлын хуулиа сайн мэдэж байгаа болохоор тэгж амар бидэн шиг дээрэлхүүлэхгүй.

-Та нөхрөөсөө салаад яагаад Монгол руу буцаагүй юм бэ?

Би нөхрөө сэтгэцийн өвчтэй гэдгийг мэдээд  надад хоер зам үлдсэн. Бууж өгөн Монгол руу буцах, эсвэл ганцаараа амь зуух гэж оролдох. Би хоёр дахь замыг сонгосон. Монгол руу буцах боломж байгаагүй. Америкийн бодит амьдралыг бүх талаас нь таньж мэдэхэд надад 10 жил орчим шаардагдсан. Ингээд төрийн бус байгууллагаа байгуулж монгол хүүхнүүдэд туслах ажилдаа орсон юм.

-Монгол бүсгүйчүүд таниас хэр их тусламж хүсэж байна вэ?

-Америк нөхөртэй болсон олон ч монгол хүүхнүүд надад хандаж байлаа. Нийт 108 бүсгүй надад хандсанаас тэдний 80 хувь нь гаж зуршилтай, сэтгэцийн ямар нэг өвчтэй америк эртэй гэрлэсэн байсан. Мөн хар тамхичин, архичинг нэмбэл ердөө 5 хүрэхгүй хувь нь эрүүл америк хүнтэй гэрлэжээ. Ногоон карттай эмэгтэй нөхрөөсөө салбал нөхөр нь түүний орон байр, даатгал болон бусад төлбөрийн тооцоог хийх хуультай. Үүнд гар утасны төлбөр ч багтдаг. Хамгийн гол нь нөхрийнхөө дарамтанд байгаа монгол бүсгүй ямар нэг хуулийн байгууллагад хандахаас бүү айгаарай.

-Саяхан монгол бүсгүй нөхрийнхөө гарт харамсалтайгаар амиа алдлаа. Энэ тухай таныг кино хийж байгаа гэж сонссон?

-Би энэ тухай олон тоо баримт мэднэ. Цэл залуугаараа Халиунаа бүсгүй харамсалтайгаар сэтгэцийн өвчтэй нөхөртөө тамлуулж нас барсан нь нийгмийг цочроосон. Бид киноныхоо бэлтгэл ажилд ороод байгаа. Ганц Халиунаа ч биш арав гаруй монгол бүсгүй америк нөхрийнхөө гарт нас барсан байдаг.
Атока хотод амьдардаг 23 настай Оюунаа гэдэг бүжигчин бүсгүй өнөөдөр үлдсэн насаа тэргэнцэр дээр өнгөрөөх болсон. УАДБ-ийн чуулгын гоцлол бүжигчин байсан Оюунааг “Чамд театр бэлэглэнэ” гэж америк нөхөр нь хуураад гэрлэсэн. Оюунаад юун театр бэлэглэх манатай. Нөхрийнхөө нохдыг арчлан тэжээж, нөхөр нь нохдоо үнэ хүргэн зардаг амьтны ченж байжээ. Ингээд монгол руу буцах гэсэн бүжигчин бүсгүйг хэрцгийгээр зодож аарцаг, хөлийг нь хугалж, тэжээж байсан зодооны нохдоороо уруулж сэглүүлсэн. Гэсэн хэрнээ тэрээр өнөөдөр Оюунаагаас салдаггүй. Учир нь нөхрийг нь буруутай гэж Америкийн шүүх хүлээн эөвшөөрөөд нийгмийн халамжаасаа сар бүр Оюунаад мөнгөн тэтгэлэг олгох болсон юм билээ. Зөвхөн түүнийг нь авах гэж Оюунааг гэртээ байлгадаг. Гэхдээ тэрээр хүн шиг асардаггүй. Нохойнуудаа хийдэг олон торныхоо нэгэнд хийчихээд хэд хоног мартах нь энүүхэн. Тэгээд нийгмийн халамжийнхан шалгахаар ирэхээр нь ус цасанд оруулаад нүдэн дээр нь жигтэйхэн их халамжтай хүн болж жүжиглэдэг гэж байгаа. Энэ бүхнийг Оюунаа ниигмиин халамжиин мэргэжилтэндээ хэлсэн биш нөхөртөө удаа дараа зодуулсан учир тэрээр одоо хэцүү байдалтайгаа эвлэрч. америк нөхөр нь өдгөө ямар ч шийтгэл амсаагүй явна. Эцэст нь хэлэхэд америк луу ирэх хүүхнүүд англи хэл, хууль хоёрыг нь сайн судлаарай.

Ярилцсан Г. Биндэрьяа


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ