Шуурхай мэдээ



380000 тонн ургац хураан аваад байна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-11-06 11:17
  • 0

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан 01/243 тоот удирдамжийн дагуу Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Төв, Хөвсгөл, Өвөрхангай аймгуудын ургац хураалтын байдал, ургацын  чанар аюулгүй байдалд шинжилгээт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 340 мянган га талбайд улаан буудай тариалснаас 380000 орчим тонн улаан буудай хураан авч байна.  Үүнээс гурилын үйлдвэрүүд болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд 200000 орчмыг нь хүлээн авчээ. Улаан буудайн чанарын хувьд цаг агаарын хүчин зүйл буюу 8, 9 сард их хэмжээний бороо орсноос шалтгаалан ногоон тариа ихтэй, улмаар чийг өндөртэй буудай үтрэм дээр бууж байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурилын үйлдвэрүүд өөрсдийн үйлдвэрлэлийнхээ техникийн хүчин чадалд тааруулан энэхүү тарианы хольцын үзүүлэлт өндөртэй улаан буудайг цэвэрлэх, хатаах ажлыг хийж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас зарим аж ахуйн нэгжийн үтрэмийн талбай дээр итгэмжлэгдсэн лабораторийн  ургамлын үр, хорио цээрийн  шинжээчдээр улаан буудайн чанарт шинжилгээ хийлгүүлж газар дээр нь  улсын /ахлах/ байцаагчийн чанарын дүгнэлтийг гаргаж ажиллав. Энэ жилийн хувьд улаан буудайн цавуулаг харьцангуй өндөр, эзэлхүүн жин багатай байна.  Мөн чийгээс үүдэлтэйгээр тарианы үзүүр харлах, тариан түрүүн дээрээ дахин соёолох зэрэг МУ-ын хүнсний болон үрийн улаан буудайн стандартад заагдаагүй, тодорхой судлагдаагүй үзүүлэлтүүд лабораторийн шинжилгээний дүнгээр илэрсэн байна. Үүний дагуу Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хандан судалгааны дүнг хүргүүлсэн ба аж ахуйн нэгжүүд болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд зөвлөн туслах үйлчилгээг хүргэж ажиллалаа. Ургацын чанар тааруу байгаатай холбоотойгоор 2020 оны тариалалтад шаардагдах үрийн нөөц бүрдэлт хангалтгүй байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ