Шуурхай мэдээ



“Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган 2019” арга хэмжээг зохион байгууллаа


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-11-28 11:33
  • 0

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, МУИС-тай хамтран “Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган 2019” арга хэмжээг арваннэгдүгээр сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн чуулган нь “Инновацын соёл-Оюуны өмч” сэдвийн хүрээнд болсон байна.

Чуулган нь энтрепренершипийн эко-системд оролцогч талуудын хамтын ажиллагааны чиглэл, хүрээг тодорхойлж, харилцан үр ашигтай хамтын ажиллагааг бий болгож, нэгдсэн ойлголтод хүрэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажиллагааг эрчимжүүлэхэд зорилготой юм. Чуулганд энтрепренерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд, их, дээд сургуулиудын удирдлага, багш, судлаачид, оюутнууд, бизнес эрхлэхээр төлөвлөж буй залуучууд гарааны бизнес, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, гарааны бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ