Шуурхай мэдээ



Монгол жүжигчин бүсгүйн тоглосон кино Хятадад шуугиан тарилаа


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-11-29 11:28
  • 0

БНХАУ байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн арга хэмжээний үеэр Өвөрмонгол ахмад настан Дүгиймаад Хятад Улсын дарга Ши Жиньпин шагнал гардуулан хүндэтгэл үзүүлсэн билээ.

Хятадын киноны зах зээлд шуугиан тарьж байгаа “Song of love” кинонд жүжигчин Р.Анхнямын бүтээсэн дүр нь Өвөрмонголын Шилийн хотод амьдарч байсан Дүгиймаа гэдэг эмэгтэйн түүхэн бодит дүр юм.

Шилийн хотод амьдарч байсан Дүгиймаа хэмээх энэ эмэгтэй тэртээх олон жилийн өмнө Шанхай хотноо гамшиг тохиолдон 3000 хүүхдийг Өвөрмонголд авчрах үед тэднээс 30 орчим хүүхдийг өөр дээрээ авч асран өсгөсөн байна. Түүний энэхүү гайхалтай буянлаг үйлсийг Хятадын төр засаг өндрөөр үнэлэн, дээд хэмжээний шагнал гардуулсан юм.

Тэгвэл энэ эмэгтэйн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Song of love” кинонд Монголын жүжигчин Р.Анхням гол дүрд тоглосон нь өвөрмөц содон үйл явдал боллоо.

Одоогийн байдлаар энэхүү кино нээлтээ хийгээд хэдхэн хонож байгаа ч хөрөнгө оруулсан зардлынхаа талыг хэдийнэ олж чаджээ.

С.Хүслэн


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ