Шуурхай мэдээ



Өрх толгойлсон эхэд Ирландаас сайжруулсан түлшний мөнгө илгээжээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-12-01 18:15
  • 1

"Асрал төв"-ийн үүсгэн байгуулагч Банчин Ойбүрүл Ринбүүчи 1995 онд анх Монголд ирээд гэр хорооллоор явж байж. Гэтэл хаалга нь нээлттэй нэг гэрт хүүхэд уйлах чимээ гарчээ. Гэрт ортол 2-3 насны хүүхэд гэртээ ганцаараа, орноос уяатай, хажууд нь боорцог, хар цай тавьсан байх юм гэнэ.

Хүн ирэхийг хүлээж орой болгов. Нар жаргахын хэрд хүүгийн ээж гэртээ ирж, өрх толгойлсон эх учраас хүүхдээ тэжээхийн эрхэнд гэртээ ганцааранг нь орхиж ажил хийдэг тухай учирласанд Ринбүүчи өрх толгойлсон эхчүүдэд тусламж хэрэгтэйг ойлгоод "Асрал төв" ТББ-ыг байгуулан тэдэнд тусалж дэмжин, чадавхжуулахаар үйл ажиллагаагаа эхэлсэн юм.

24 жилийн туршид энэ төвийн үйл ажиллагаа тасалдсан удаа нэгээхэн ч үгүй билээ. Энэ удаад Ринбүүчи багш өрх толгойлсон эх Туяад сайжруулсан түлшний мөнгийг Ирландаас явуулж хүйтэн өвлийг давахад нэмэр хандив боллоо.

С.Хүслэн


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 1

  • Зочин 66.181.167.xxx

    сайхан мэдээ байна

    • 2019-12-11 15:49

Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ