Шуурхай мэдээ



Холливудын од жүжигчинд үрчлэгдсэн монгол охин 18 нас хүрчээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-12-04 21:08
  • 0

Холливудын од жүжигчин Эван Мак Грегор Монголоос Жамъян хэмээх охиныг үрчилж авсан ба нэрийг нь хэвээр үлдээсэн аж. 

Шотланд гаралтай жүжигчин Эван Мак Грегор 2004 онд найзынхаа хамтаар мотоциклиор дэлхийг тойрох аяллын маршрутын дагуу Украин, Казахстан, Монголоор дайран өнгөрөхдөө Улаанбаатар хотын гудамжнаас эцэг эхдээ гологдон хаягдсан бяцхан охиныг олж улмаар 2006 онд үрчлэн авсан билээ. Тэрээр дөрвөн охинтой бөгөөд хоёр нь өргөмөл юм байна.

Жүжигчин Макгрегор эхнэр Эве Макракистай 1995 онд гэрлэсэн бөгөөд 4 хүүхэдтэй юм. Жамъян охин маань хоёр эгч, нэг дүүтэй бөгөөд одоо 18 настай том охин болжээ.

С.Хүслэн












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ