Шуурхай мэдээ



Мал тооллого эхэллээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-12-07 13:03
  • 0

Жил бүрийн 12-р сарын 7-ноос 17-ны хооронд улс орон даяар малын тооллого зохион байгуулдаг бөгөөд энэ оны жилийн эцсийн мал тооллого өнөөдөр эхэллээ. 2018 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 66 сая 463.7 мянган толгойд хүрч, 2017 оныхоос 0.4 хувь буюу 244.7 мянгаар өссөн билээ.

Малын жил бүрийн тооллого, мөн хашаа, худгийн болон бусад тооллого, судалгаа нь мал аж ахуйн салбарын мэдээллийн гол эх үүсвэр юм. Мал тооллогыг зун, намрын улиралд буюу 8, 9 дүгээр сард явуулж байснаа 1961 оноос мал, тэжээвэр амьтдыг жилийн эцэст 12 дугаар сард тоолдог болов. Энэ хугацаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн жилтэй тохирдог, малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссан байдаг зэрэг давуу талтай. Мал тооллого нь зөвхөн мал, гэрийн тэжээвэр амьтдын тоо толгойн өсөлт, бууралтыг харуулах төдийгүй сүргийн нөхөн үйлдвэрлэлийн үзүүлэлтийг тодорхойлж судлах, шинжлэх бололцоог олгоно. Хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчин, ашиглаж байгаа машин, техник, хашаа, худгийн тооллогыг 1996 оноос хойш гурван жил тутамд явуулж байна. Манай улсын хувьд мал аж ахуйн гол үйлдвэрлэгчид нь малчдын өрхийн аж ахуй юм.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ