Шуурхай мэдээ



Урлагийн сайхан хосод туслах хандивын аянд нэгдээрэй


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-01-07 10:33
  • 0

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч Б.Чинбат 2019 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр БНСУ-д элэг солиулах мэс засалд орж, хагалгаа нь амжилттай болсон билээ. Хөгжмийн зохиолч Б.Чинбатын элэг нь хатуурч, церроз болсон тул элгээ солиулж, гэр бүлийнх нь хүн түүний донор болсон юм. Тэгвэл уран бүтээлч хосуудад санхүүгийн хүндхэн асуудал тулгараад буй аж. 

Тодруулбал, уран бүтээлч сайхан хос сэтгэлийн тэнхээ, залуу халуун насны эрч хүчээр хэцүү нэрт хүнд өвчинтэй тэмцэн сар гаруйн хугацааг өнгөрөөсөн. Тэгвэл алс хол, хүний нутагт хүндхэн байдалд байгаа тэдний ойрын хүмүүс саяхан уран бүтээлийн андуудад нь энэ тухай хэлсэн байна. Одоо Б.Чинбатын эмчилгээ санхүүгийн хүнд байдлаас болоод тасалдаж эхэлсэн бөгөөд долоо хоног эмчилгээ тасрах аваас амь нас нь эрсдэлтэй байдалд орж болзошгүй байгаа аж. Мөн гэр бүлийн хосууд хамтдаа хагалгаанд орсон учраас Солонгост өдөр бүр эмчилгээ, шинжилгээний төлбөр сая саяар тоологдож байгаа бөгөөд наандаж 140 сая төгрөгний эмчилгээний зардлыг төлөх хэрэгтэй байгаа гэнэ. 

Иймээс сонгодог, үндэсний, рок, поп чиглэлийн уран бүтээлч нөхөд нь хүнд өвчинтэй хамтдаа тэмцэж буй хосод, тэдний гэр бүлд туслахаар санаа нэгдэн, "Бөртэ", "Алтай" хамтлагийн продюсер Д.Ганпүрэв санаачилж Чинбаа, Сарнай нарт туслах анд нөхдийн групп үүсгэжээ. 
Уран бүтээлч сайхан хосод туслах хүмүүс Сарнайтай (Sarnai singer) холбогдож болох нь.
Мөн:
Хаан банк 5212071351
Цогтбаяр Сарнай
Гүйлгээний утга, нэр, утасны дугаараа бичээд хандив илгээж болох аж.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ