Шуурхай мэдээ



Зудтай байгаа аймгийн малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж хүргэнэ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-01-16 11:50
  • 0

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар нийт найман аймаг зудын өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдээд байгаа юм.

Тодруулбал, Өвөрхангай, Архангай, Ховд, Говь-Алтай, Дундговь, Булган, Сүхбаатар, Хэнтий аймгууд зудын өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн учир тус аймгуудын 1000 өрхөд Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс малын эрдэс тэжээлийн багц болон бэлэн мөнгөний тусламжийг үзүүлэхээр болжээ.

Тээвэрлэлтийн зардал шаардахгүй, иргэд шаардлагатай зүйлдээ зарцуулах боломж өндөр учраас бэлэн мөнгөний тусламжийг үзүүлэхээр болсон байна.

Харин хүмүүнлэгийн тусламжинд хамрагдах малчин өрхийг тухайн аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо хамтарч,

  • 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх;
  • 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл;
  • 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл бөгөөд 200 хүртэлх малтай малчин өрх байна гэсэн шалгуур үзүүлэлтийн дагуу сонгох юм.

Бэлэн мөнгөний тусламжийг Хаан банкаар дамжуулан ирэх сараас олгож эхэлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ