Шуурхай мэдээ



Хятадын Төвийн Эдийн засгийн ажлын хурал Бээжин хотноо боллоо


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-01-16 12:45
  • 0

Ши Жиньпин дарга хурал дээр үг хэлж, 2019 оны эдийн засгийн ажлыг дүгнэж, өнөөгийн эдийн засгийн байдалд шинжилгээ хийж, 2020 оны эдийн засгийн ажлаа төлөвлөлөө.

Хурлаар, энд онд гадаад, дотоодын эрсдэлтэй сорилтууд өсөн нэмэгдсэн ээдрээтэй нөхцөл байдалтай тулгарч, Ши Жиньпинээр төвлөсөн Намын Төв Хорооны хүчтэй удирдлага дор, бүх нийтээр Намын Төв Хорооны бодлогыг хэрэгжүүлж, тогтвортой хөгжих ажлын үндсэн санааг баримталж, нийлүүлэлтэд тулгуурласан бүтцийн шинэчлэлийг гол зорилтоо болгон баримталж, өндөр чанартай хөгжлийг урагшлуулж, "Зургаан тогтвротой байдал"-ыг ул суурьтай хийж гүйцэтгэн, нийгэм, эдийн засгийн тогтвортой, эрүүл хөгжлийг хадгалж, гурван том тэмцлийн ажилд ахиц дэвшил гарч, ядуурлыг бууруулах зорилтот ажилд мэдэгдэхүйц үр дүнг авчирч, санхүүгийн эрсдлээс үр дүнтэй сэргийлж, байгаль орчны чанар сайжирч, нээлттэй бодлогын чухал алхмууд хийгдэж, нийлүүлэлтэд тулгуурласан бүтцийн өөрчлөлт гүнзгийрч, технологийн шинэчлэлд шинэ ололтууд гарч, ард иргэдийн амжилт, аз жаргал, аюулгүй байдал нэмэгдэж, "XIII таван жилийн төлөвлөгөө" хэрэгжүүлэх ажил ахицтай урагшилж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах ажил чухал амжилт оллоо хэмээн дүгнэлээ.

Намын Төв Хорооны нэгдмэл удирдлага, стратегийн тогтвортой байдал, тогтвортой хөгжлийн үзэл санааг баримталж, нээлттэй бодлогыг гүнзгийрүүлж, төв болон бүс нутгийн үйл ажиллагааг идэвхтэй байлгаж чадсанаар амжилтад хүрлээ. Ажлын явцад зарим чухал ойлголтыг олж авсан нь: макро эдийн засгийн бодлогын эсрэг мөчлөгийн зохицуулалтыг тууштай бөгөөд шинжлэх ухаанчаар ойлгох, микро эдийн засгийг эрчимжүүлэх, нийлүүлэлтийн бүтцийн шинэчлэллийг гол зарчмаа болгон макро удирдлагын бүх үйл явцад нэвтрэх ёстой; системийн онолын үүднээс эдийн засгийн засаглалын аргыг оновчтой болгох, нийтлэг ашиг сонирхлыг нэмэгдүүлэх, олон талт зорилгоос хөдөлгөөнт балансыг эрж олох хэрэгтэй; шинэчлэлээр дамжуулан хөгжилд тулгарч буй тогтолцооны саадыг сайн давж гарах, хөгжлийн нөөц чадварыг сэргээх, зах зээлийн янз бүрийн тоглогчдыг технологийн шинэчлэл, гадаад, дотоодын зах зээлийн өрсөлдөөнд тэргүүн эгнээнд дайчлах; эрдслийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж хамгийн багадаа системийн шинжтэй эрдслийг гаргахгүй байх хэрэгтэй гэдгийг хурлаар онцоллоо.

Хурлаар мөн, үр дүнг бүрэн баталахын зэрэгцээ, Хятад улс хөгжлийн арга барилаа өөрчлөх, эдийн засгийн бүтцийг сайжруулах, өсөлтийн хөдөлгөөнийг өөрчлөх чухал үе дээр байгаа бөгөөд бүтэц, механизм, мөчлөгийн шинжтэй асуудал харилцан холбогдож, "Эдийн засгийн гурван үе шат(The three period superimposed)"-ийн нөлөөлөл гүнзгийрч, эдийн засгийн дарамт нэмэгдсэнийг сайтар ойлгох хэрэгтэй. Өнөөгийн дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, олон улсын санхүүгийн хямралын дараах зохицуулалтын үе дээр зогссоор байна. Дэлхийн өөрчлөлтүүд мэдэгдэхүйц болж, дэлхийн хурцадмал байдлын эх үүсвэр болон эрсдлийн үүсвэрүүд олширсоор байгаа. Тиймээс ажлын урьдчилсан төлөвлөгөө гаргах хэрэгтэй гэдгийг онцоллоо.

Хятадын эдийн засгийн тогтвортой байдал, урт хугацааны хөгжлийн үндсэн хандлагад өөрчлөлт ороогүй. Хятад улс намын хүчтэй удирдлага, Хятад онцлогтой социалист нийгмийн тогтолцооны давуу талуудтай. Нээлттэй бодлогоос хойш хуримтлуулсан материаллаг болон технологогийн элбэг үндэс бий, цар хүрээ маш том зах зээл болон дотоодын хэрэгцээг хангах нөөц чавдар бий, асар их хүний нөөц бий, улсаараа бат итгэж, санаа сэтгэлээ нэгтгэснээр янз бүрийн бэрхшээл, сорилтуудыг даван гарч чадна гэдгийг хурлаар мөн онцоллоо.

Ирэх онд чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах болон "XIII таван жилийн төлөвлөгөө"-г хэрэгжүүлж дуусна. Нэгдүгээр зууны зорилтыг хэрэгжүүлэх, "XIV таван жилийн төлөвлөгөө"-г хөгжүүлэх болон хоёрдугаар зууны зорилтыг хэрэгжүүлэх үндсийг тавих, эдийн засгийн ажлуудыг хийж гүйцэтгэх нь маш чухал. Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист нийгмийн үзэл санааг удирдлага болгон намын 19 дүгээр бүгд хурал болон 19 дэх удаагийн хоёр, гурав, дөрөвдүгээр бүгд хурлын үзэл санааг бүх талаар хэрэгжүүлэх, намын үндсэн онол, үндсэн замнал, үндсэн бодлогыг баримтлан хэрэгжүүлэх, "дөрвөн ухагдахуун"-ыг бэхжүүлэх, "дөрвөн итгэл"-ийг баримтлах, "хоёр хамгаалалт"-ыг хэрэгжүүлэх, чинээлэг нийгмийг байгуулах зорилгыг бэхжүүлэх, нээлттэй бодлогыг баримтлах, өндөр чанартай хөгжлийг урагшлуулах, гурван том тэмцэлд ялалт байгуулах, "зургаан тогтвортой байдал"-ын ажлыг бүх талаар хийж гүйцэтгэх, тогтвортой өсөлт, шинэчлэл, бүтцийн өөрчлөлт, ард иргэдэд ашиг хүртээх, эрсдлээс сэргийлэх, тогтвортой байдлыг сахих ажлыг ахиулах, эдийн засгийн эргэлтийг зүй ёсны бүст байлгах, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах болон "XIII таван жилийн төлөвлөгөө"-ний амжилттай төгсөлтийг батлах, ард иргэдийн итгэлийг аван түүхэн туршлага хуримтлуулах ёстойг хурлаар онцлов.

Ирэх оны зорилтыг биелүүлэхийн тулд тогтвортой байдлыг эрхэм болгож, макро бодлогыг тогтвортой барьж, микро бодлогыг идэвхижүүлж, нийгмийн бодлогыг үндсээр нь боловсруулж, макро хяналтын холын хараа, зорилттот, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Асуудал, зорилт, үр дүнгийн чиглэлийг баримталж, нийлүүлэлтэд суурилсан шинэчлэлийг гүнзгийрүүлж, эдийн засгийн зохисттой өсөлтийг хангах, чанарыг дээшлүүлэх шаардлагатай. Гол асуудлуудад анхаарлаа төвлөрүүлж, дутагдлаа нөхөн, чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоох хэрэгтэй.

Ирэх онд хийж гүйцэтгэх гол ажлуудыг хурлаас тодорхойллоо.

Нэгд, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн хэрэгжүүлнэ. Үзэл баримтлал бол үйл хөдлөлийн эхлэл. Шинэ эринд хөгжлийг олохын тулд хөгжлийн үзэл баримтлалыг шинээр нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Шинийг бүтээх, уялдуулах, ногоон байгаль, нээлттэй байдал, хамтдаа хүртэх зэрэг хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн хэрэгжүүлж, өндөр чанарын хөгжлийг урагшлуулна. Бүх шатны намын хороо, Засгийн газар Хятад улсын хөгжлийн шинэ шат, нийгмийн томоохон зөрчилдөөнөөс үүдэх зайлшгүй шаардлагад зохицон, шинэ хөгжлийн зарчмыг баримтлан хөгжлийг ахиулж, эрх тэгш бус асуудлуудыг шийдвэрлэхэд бүх анхаарлаа хандуулах шаардлагатай. Бүх талаар бүрэн бүтэн ойлголтыг бий болгохын тулд, нийгэм, эдийн засгийн хөгжлийн хуулийг даган мөрдөж, нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийж томоохон бодлогуудыг нэвтрүүлэх, бодлогыг ягштал хэрэгжүүлж, хүнд суртлын янз бүрийн хэлбэрийг эрс зогсооно. Хөгжлийн шинэ үзэл баримтлалыг дагаж мөрдөх нь бүх түвшний удирдах байгууллагуудыг хэмжих чухал шалгуур болох юм.

Хоёрт, гурван том тэмцлийг сайн хийх. Хүчээ төвлөрүүлэн ядууралтай тэмцэж, бодлого болон санхүүжилтийг "гурван бүс, гурван муж" зэрэг ядууралд өртсөн газрууд руу чиглүүлэх, үйлвэрлэлийн ядуурлыг бууруулах, ядуурлыг бууруулах зорилгоор нүүлгэн шилжүүлэлт хийх зэрэг арга хэмжээ авч ядууралд өртсөн иргэдийг хүнд байдлаас гаргаж, ядууралтай тэмцэх ажлын үр дүнг бэхжүүлэх замаар ядуурлтай тэмцэх ажлыг хугацаанд нь бүрэн хийж гүйцэтгэнэ. Буцаж ядууралд орж байгаа болон шинээр бий болж байгаа ядуу иргэдэд цаг тухайд нь хяналт, тусламж үзүүлэх мехинизмыг бий болгоно. Ажлын чиглэл, хүчин чармайлтаа өөрчлөлгүйгээр нарийн нямбай, шинжлэх ухаанч, хуулийн дагуу орчны бохирдлыг арилган байгаль орчны чанартай хөгжлийг үргэлжлүүлэн сайжруулах замаар бохирдлын эсрэг тэмцэнэ. Цэнхэр тэнгэр, цэнгэг ус, эрүүл хөрсийг хамгаалах асуудлыг анхааралдаа авч, холбогдох удирдлагын тогтолцоог сайжруулж, урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийж гүйцэтгэнэ. Хятад улсын санхүүгийн систем ерөнхийдөө эрүүл, янз бүрийн эрсдлийг шийдвэрлэх чадвартай. Макро хөшүүргийн үндсэн тогтвортой байдлыг хадгалж, бүх талын хариуцлагатай байдлыг нягтруулах хэрэгтэй.

Гуравт, ард иргэдийн ялангуяа эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг үр дүнтэй хамгаалж, сайжруулах. Засгийн газраас халамжийн бодлогоо баримталж, хүртээмжтэй байдал, үндсэн суурь байдал, даван туулах байдал зэргийг анхаарч, чухал цаг үеийн болон эмзэг бүлгийнхнийг хамгаалах. Хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулах, хөдөлмөр эрхлэлтийн бүтцийг сайжруулах, чанарыг ахиулах, нийгмийн шаардлагатай бүлгийн ажил эрхлэлтийг дэмжих, ажилгүй гэр бүлийн тоог тэглэх. Иргэдийн амьжиргаан дахь дутууг нөхөх, хот руу ирж хөдөлмөр эрхэлж буй иргэдийн хүүхдүүдийг сургуульд сургах асуудлыг үр дүнтэйгээр шийдвэрлэх. Иргэдийн амьжиргааны үндсэн шаардлагыг хангах, тэтгэврийг цаг тухайд нь бүрэн хэмжээгээр олгох, тэтгэврийн төлөвлөлтийг улсын хэмжээнд хурдацтай ахиулах. Зах зээлийн нийлүүлэлтийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, эмнэлгийн болон өндөр настны тусламж үйлчилгээ зэрэг салбарын шинэчлэл, гадаад, дотоодод нээлттэй байдлыг гүнзгийрүүлэх, нийлүүлэлтийн олон талт чадварыг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг илүү сайн нэгтгэх. Хотын эмзэг бүлгийн иргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэх ажлыг нэмэгдүүлэх, хотын шинэчлэл болон хуучин орон сууцуудыг засах ажлыг сайжруулах, хотын хуучин суурин газруудыг сэргээж, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх. Орон сууц нь амьдрах зориулалттай болохоос ашиг олох хэрэгсэл биш. Газрын үнэ, орон сууцны үнэ, төлөвлөгөөт урт хугацааны удирдлагын хяналтыг тогворжуулж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулна.

Дөрөв.Төсвийн болон мөнгөний идэвхтэй бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх.

Идэвхтэй төсвийн бодлогоор эдийн засгийн чанар, ашгийг ихээр нэмэгдүүлж, бүтцийн зохицуулалтад илүүтэй анхаарч, ерөнхий зарлагыг тууштай бууруулан доод давхаргын цалин, эдийн засгийн эргэлт, ард иргэдийн суурь амьжиргааны баталгааг дэмжин голлох салбарын баталгааг сайтар хангаж өгнө. Мөнгөний тогтвортой, эрүүл бодлого нь уян хатан байх ёстой бөгөөд мөнгөний хөрвөх чадварын зохистой, чөлөөт шинжийг хадгалж, зээл, нийгэм дэх санхүүжилтийн өсөлт нь эдийн засгийн өсөлттэй харилцан уялдаж, нийгэм дэх санхүүжилтийн өртгийг бууруулна. Санхүүжилтийн нийлүүлэлтэд тулгуурласан бүтцийн шинэчлэлийг илүү гүнзгийрүүлж, мөнгөний бодлогын дамжуулах механизмын ажиллагааг саадгүй байлгаж, үйлдвэрлэлийн урт хугацааны санхүүжилтийг нэмэгдүүлэн, хувийн аж ахуйн болон бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилтэд тулгарч буй бэрхшээлийг илүү арилгана. Төсвийн бодлого, мөнгөний бодлого нь худалдан авалт, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл болон бүс нутгийн бодлоготой нэгдсэн байдлаар хөрөнгө санхүүг эрэлт, нийлүүлэлт рүү чиглүүлж нэгэн зэрэг, үржигдэж ашиг өгөх, дэвшилтэт үйлдвэрлэл, ард иргэдийн амьжиргааг сайжруулах болон дэд бүтцэд дутагдалтай бүтээн байгуулалтыг ахиулах үйлдвэрлэл болон худалдан авалтыг дэмжих "давхар шинэчлэлт" юм. Том зах зээлийн давуу талыг бүрэн илрүүлж худалдан авалтын болон хөрөнгө оруулалтын нөлөөг гаргах хэрэгтэй

Тав. Чанартай хөгжлийг ахиулах.

Тогтвортой, хүчтэй, ахицтай, харилцан нэвтрүүлдэг чиглэлийг баримталж, инновациар хөдөлгөх болон шинэчлэл нээлттэй байх гэсэн хоёр замаар эдийн засгийн ерөнхий өрсөлдөх чадварыг тал бүрээр нэмэгдүүлж, орчин үеийн эдийн засгийн тогтолцоо байгуулахыг эрчимжүүлэх хэрэгтэй. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээр нийлүүлэлтээ хангаж, нийлүүлэлтэд тулгуурласан бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлж, тариачдын орлого, хөдөө тосгоны хөгжлийг нэмэгдүүлэн, гахайн фирмийг сэргээн хөгжүүлж, нийлүүлэлт, тогтвортой үнийг хангахыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Шинжлэх ухаан, технологийн байгууллагын шинэчлэлийг гүнзгийрүүлж, шинжлэх ухаан, технологийн үр дүнгийн хэрэглээг эрчимжүүлж, аж ахуйн нэгж байгууллагын технологийн инновацийн чадавхыг нэмэгдүүлж, төрийн өмчит компанийн технологийн инновацид анхаарлаа хандуулах дахь нааштай оролцоог дэмжиж, суурь судалдаа болон анхдагч инновацийн институцийн механизм зөвөөр, бүх талаар дэмжин салбарын боловсон хүчийг илрүүлэх, бэлтгэн гаргах, дэмжих механизмыг сайжруулах хэрэгтэй. Стратегийн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжиж, тоног төхөөрөмжийн сайжруулалт болон техникийн шинэчлэлийн хөрөнгийн оруулалтыг дэмжих, уламжлалт үйлдвэрлэлийг сайжруулалтыг боловсронгуй болгоход түлхэц өгөх хэрэгтэй. Татварыг бууруулж, зардлыг багасгах бодлогыг хэрэгжүүлж, аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан, байгалийн хийн хэрэглээ болон ложистикийн зардлыг бууруулж, "зомби компаниуд"-ын цэвэрлэгээг эмх журмын дагуу ахиулан, олон улсад өрсөлдөх чадвартай дэвшилтэт үйлдвэрлэлийн бүлгийг байгуулж, үйлдвэрлэлийн суурь чадавх болон үйлдвэрлэлийн гинжин хэлхээний орчин үеийн түвшинг ахиулахаар эрүүл, бүрэн тогтолцооны механизмыг байгуулах хэрэгтэй. Тоон эдийн засгийг хүчтэй хөгжүүлж, зах зээлийн механизм болон орчин үеийн шинжлэх ухаан технологийн инновацид илүү тулгуурлаж үйлчилгээний салбарыг хөгжүүлэн, үйлдвэрлэл үйлчилгээний салбарыг мэргэжлийн, нэмүү өртгийн гинжин хэлхээ рүү шилжих өндөр зэрэглэлийн хөгжлийг мөн ахуйн үйлчилгээний салбарын өндөр чанар, төрөлжүүлэлтийн сайжруулалтыг ахиулах хэрэгтэй. "Хүүхэд, ахмадын даатгалын систем"-ийн асуудлыг анхаарч ахмадын асрамжийн үйлчилгээний системийн байгуулалтыг эрчимжүүлж, хүүхэд асрамжийн үйлчилгээний хамрах хүрээг тэлэхэд нийгмийг хүчийг дэмжиж, аялал жуулчлалын чанартай хөгжил, спорт, бие бялдаржуулах салбарыг зах зээлжүүлэхийг хөгжүүлэх хэрэгтэй. Улсын хэтийн хөгжилд чиглэн стратегийн, сүлжээний дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хурдасгаж, Сичуаниас Төвөд хүртэлх төмөр замын болон бусад томоохон төслийн бүтээн байгуулалтыг урагшлуулж, харилцаа холбоо сүлжээ байгуулалтыг тогтвортой ахиулж, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх даван туулах зориулалттай томоохон бүтээн байгуулалтын хэрэгжилтийг хурдасгах, хотын засаг захиргааны удирдлагын сүлжээ, хотын авто зогсоол болон " Cold chain logistics" зэрэг бүтээн байгуулалтыг хурдасгаж, хөдөөгийн авто зам, сүлжээ, ус ашиглалтын байгууламжийн ажлыг хурдасгах хэрэгтэй. Бүс нутгийн хөгжлийн стратегийн хэрэгжилтийг хурдасгаж, бүс нутгийн бодлого болон орон зайн зохион байгуулалтын сайжруулж орон нутгуудын харьцангуй давуу талыг гаргаж, улсын хэмжээнд өндөр чанар бүхий хөгжлийн шинэ эх үүсвэрийг бүрдүүлэх, Бээжин, Тяньжинь, Хэбэй гурван бүсийн хамтарсан хөгжлийг, Хөх мөрний гурвалжин хойгийн интеграцлалыг, Гуандун-Хонг Конг-Макаогийн Их Эрэгийн бүтээн байгуулалтыг хөгжүүлж, дэлхийн түвшний инновацийн талбарыг барьж, дэлхийн хэмжээний инновацийн платформ болон Өсөлтийн туйл(Growth Pole)-ыг бүрдүүлэх хэрэгтэй. Шюнанийн шинэ бүс(Xiongan New Area)-ийн бат бөх бүтээн байгуулалтыг хөгжүүлж, Хөх мөрний эдийн засгийн бүсийн хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэн, Шар мөрний голын сав газрын байгаль хамгаалал болон чанартай хөгжилд түлхэц өгөх хэрэгтэй. Мөн том хотууд болон хотын бүсийн даацыг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Зургаа. Эдийн засгийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлэх.

Зах зээлийн өндөр стандартын систем байгуулалтыг хурдасгах хэрэгтэй. Төрийн өмчит компани ба түүний хөрөнгийн шинэчлэлийг түргэсгэж, төрийн өмчийн хөрөнгийн хуваарилалтыг сайжруулах хэрэгтэй. Өмчийн эрхийн тогтолцоо болон хүчин зүйлийн зах зээлийн хуваарилалтыг боловсронгуй болгож, хувийн аж ахуйн эдийн засгийн хөгжлийн хууль засаглалын орчинг бүрдүүлэхийг дэмжиж, жижиг болон дунд үйлдвэрлэлийн хөгжлийн бодлогын системийг боловсронгуй болгох хэрэгтэй. Газар төлөвлөлтийн менежментийн аргыг шинэчилж, төсөв, татварын тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлэх хэрэгтэй. Банк, санхүүгийн тогтолцооны шинэчлэлийг мөн хурдасгаж, хөрөнгийн зах зээлийн үндсэн системийг боловсронгуй болгож, бүртгэгдсэн компаниудын чанарыг нэмэгдүүлж, зах зээлээс гарах механизмыг бүрэн бүрдүүлж, Хоёрдогч зах зээл(Second-board Market)болон Шинэ зах зээл(New OTC Market )-ын шинэчлэлийг тогтвортой үргэлжлүүлж, томоохон банкнуудын ул суурьтай үйлчилгээг чиглүүлж, жижиг дунд банк хариуцлагад төвлөрөх байдлыг болон хөдөөгийн зээлийн холбооны шинэчлэлийг гүнзгийрүүлж даатгалын компанийн хамгааллын үйлчилгээнд чиглүүлэх нь зүйтэй. Гадагш нээлттэй байх байдлын хүрээ, салбар, түвшинг илүү тэлэхээр гадаадын хөрөнгө оруулалтад үзүүлэх дэмжлэг, хамгаалалтыг бэхжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтын хасах (нээлттэй бус) жагсаалтыг үргэлжлүүлэн хумих хэрэгтэй. Гадаад худалдааны тогтвортой өсөлтийг ахиулж, аж ахуйн нэгжийн экспортын зах зээлийн төрөлжилтийг өргөжүүлэх хэрэгтэй. Мөн гаалийн татварын ерөнхий түвшинг бууруулах нь зүйтэй. Чөлөөт худалдааны туршилтын бүсийн шинэчлэл, нээлттэй байдлыг үүргийн бүрэн гаргаж, Хайнанийн чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтыг хөгжүүлж, "Нэг бүс нэг зам"-ын хөрөнгө оруулалтын бодлого болон үйлчилгээний системийн бүрэн гаргана. Дэлхийн эдийн засгий засаглалын хувьсалд санаачилга гарган оролцож, дэлхийн худалдааны шинэчлэлд мөн идэвхийлэн оролцож, хоёр талт худалдааны хэлэлцээрийн яриа хэлэлцээг хурдасгах болно.

Хурлаар мөн "Банк санхүү, хөдөлмөр эрхлэлт, гадаад худалдаа, гадаад хөрөнгө оруулалт, урьдчилсан төлөвлөгөө, хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах" арга хэмжээг сайжруулж, бэхжүүлэн, төсөв, валют, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын харилцан уялдаа, чиглүүлэлт, хэрэгжилтийн механизмыг бүрэн болгож, эдийн засгийн эрэлтийн зохистой хэсгийг хангахийг онцолсон. Татварыг бууруулж, зардлыг багасгах бодлогыг бэхжүүлэн өргөжүүлж, төсвийн зарлагын бүтцийг ихээр сайжруулж, аж ахуйн нэгжийн хөрөнгийн дутагдал болон өндөр өртөгтэй тулгардаг бэрхшээл илүү шийдвэрлэж, хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулахад олон аргыг зэрэг хэрэгжүүлнэ. Бизнес орчинг сайжруулалтын шинэчлэлд тулгуурлаж төрийн байгууллагыг (чиг үүргийг) оновчтой болгож, аж ахуйн нэгжид бизнесийн удирдлагын эрхийг олгож, удирдлагыг нэгтгэж, үйлчилгээг сайжруулна. Төрийн өмчит компанийн шинэчлэлийн 3 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, төрийн өмчит компанийн шинэчлэлийн ерөнхий үр дүнг нэмэгдүүлж, хувийн аж ахуйн нэгжийн эдийн засгийн хөгжлийн орчинг сайжруулна. Бодит эдийн засгийг хөгжүүлж, үйлдвэрлэлийн салбарын түвшинг ахиулж, хөгжиж буй аж үйлдвэрүүдэд түлхэц өгч, массаар бизнес эрхлэлт, инноваци хөгжүүлэлтийг дэмжинэ.

Ард иргэдийн амьжиргааг сайжруулахад чиглэсэн худалдан авалтын тогтвортой өсөлтөд түлхэц өгч, үр дүнтэй хөрөнгө оруулалтыг бодитоор өсгөж, дотоодын зах зээлийн эрэлтийн нөөцийг илрүүлнэ. Ядуурлаас гарах зорилгын биелэлт болон зорилгын үр өгөөжийн тогтворжилтыг хангаж, хөдөөгийн үйлдвэрлэлийг эргэлзээгүйгээр хөгжүүлж, тосгоны хөгжлийг хэлбэрэлтгүй ахиулна. Гадагш нээлттэй байдлыг илүү өндөр түвшинд гаргаж, гадаад худалдааны тогтвортой өсөлтийг хадгалан, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулж тэлэн, "Нэг бүс нэг зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг хэлбэрэлтгүй ахиулна.

Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх шийдвэрлэх экологийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэн, ногоон хөгжлийн арга хэлбэрийн боловсруулалтыг эрчимжүүлнэ. Ард иргэдийн амьжиргааг хангаж ажлыг мөн сайтар хийж ард түмний аж амьдралыг тасралтгүй сайжруулна. Түүнчлэн хурлаар чинээлэг нийгмийг цогцлоох ажлыг хэрэгжүүлэх ба "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний зорилтот ажил нь намын дараагийн жилийн ажлуудын чухлын доторх чухал нь байдаг гэдгийг онцолсон юм. Орон нутгуудын байгууллага бүр ХКН-ын 19-р сонгуулийн 4 дэх бүгд хурлын үзэл санааг бүх талаар чанд баримталж, улс орны засаглалын орчин үеийн систем, чадавхыг хөгжүүлэхэд илүү анхаарч намын удирдлагын эдийн засгийн салбарт хэрэгжүүлэх ажлын журмын давуу талыг засаглалын бүтээмжтэй холбон биелүүлэх хэрэгтэй.

Эх сурвалж: Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ