Шуурхай мэдээ



Гишүүн асан Д.Гантулгын хүчингийн хэрэгт хуурамч дүгнэлт гаргаж өгсөн эмч нар ял авчээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-01-20 19:50
  • 1

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэрэг шийдэгдэлгүй хоёр жил гаруй сунжирсан билээ. Ингэх явцад дундаа нэг хаагдсан бөгөөд тэр нь шүүх эмнэлгийн шинжээч эмч нартай холбоотой байсан аж.

Тэгвэл тэдгээр хуурамч дүгнэлт гаргаж өгсөн шинжээч эмч нарын шүүх хурал хоёр өдөр үргэлжлэн өнөөдөр өндөрлөсөн бөгөөд хоёр шинжээч эмч тус бүр 9, 12 сая төгрөгийн торгууль хүлээн, дарга нь нэг жилийн хорих ялаар шийтгүүлсэн аж. 



Дашрамд дурдахад,  хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал өнгөрөгч оны 11-р сарын дундуур Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнийг хоёр жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Түүнд шүүхээс Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд түүнд холбогдох эхний хэрэгт 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар, нийт хоёр жилийн хорих ял оноосон юм.

О.Ангараг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 1

  • Зочин 122.201.24.xxx

    Gantulgiin 2 jil baga bna. Arai ch dee. Shudraga baigaach dee. Iim hogii huniig yaj songodog bnaa

    • 2020-01-23 11:31

Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ