Шуурхай мэдээ



Монгол Хятад иргэдийн холбоо 2020 оны Хаврын баяраа тэмдэглэлээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-01-24 11:50
  • 0

Монгол дахь Хятад иргэдийн холбооны 2020 оны хаврын баярын хүлээн авалт 1-р сарын 18-нд боллоо. Уг хүлээн авалтын ерөнхий зохион байгуулагчаар Монгол дахь Хятад иргэдийн холбоо ажиллаж БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-аас дэмжлэг үзүүлэн, Монгол, Хятадын Найрамдал дунд сургууль болон Монгол дахь Хятад иргэдийн байгууллага хамтран зохион байгууллаа. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Түр хамраарагч Ян Чиндун, Монгол дахь Хятад цагаач иргэдийн холбооны дарга Бай Шуанжань, ЭСЯ-ны цагдаагийн атташе Заяа, Улс төрийн зөвлөх Ли Яньжунь, Монгол дахь Хятад иргэд, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллага, Хятад хэлний багш нарын төлөөлөл зэрэг 400 гаруй зочид оролцлоо. Зочид хамтдаа айлчлан ирж буй Билгийн тооллын Төмөр хулгана жилийг хамтдаа тэмдэглэлээ.

Түр хамраарагч Ян Чиндун арга хэмжээний эхэнд зочдод шинэ жилийн баярын мэнд хүргэж сайн сайхныг ерөөлөө. Тэрээр, “өнгөрч буй жил БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, БНХАУ, Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой давхар тохиосон жил. Энэхүү сайхан завшаанаар амжилтаа ахиулж, Монголд Хятад иргэдийн сайн дүр төрхийг бүрдүүлж, хоёр улсын харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулсанд бид талархалтай байна. Сүүлийн жилүүдэд Ши Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын Төв хорооны удирдлага дор эх орон асар их амжилтад хүрч, ард түмний амар тайван амьдарч байна. Хилийн чанадад ажиллаж амьдардаг элэн нэгт ахан дүүс үүгээр хязгааргүй их бахархаж, Хятад үндэстний агуу их сэргэн мандалтын Хятад мөрөөдөлд итгэл дүүрэн байгаа гэдэгт итгэлтэй байна.

2020 он чухал ач холбогдолтой жил байлаа. Түүхийн шинэ босгон дээрээс бид Хятадын онцлогт социализмын замаар үргэлжлүүлэн урагшилж, цогц чинээлэг нийгмийг бүтээж, нэгдүгээр зуун жилийн мөрөөдлөө биелүүлэх болно. Хилийн чанад дахь иргэдийг өөр өөрсдийн амжилтын төлөө үргэлжлүүлэн хичээж, Хятад, Монголын харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна” гэлээ.

Монгол дахь Хятад цагаач иргэдийн холбооны дарга Бай Шуанжань арга хэмжээнд үг хэлж мөн БНХАУ-ын ЭСЯ-аас Хятад иргэдэд үзүүлдэг дэмжлэгт талархлаа илэрхийлэв. Тэрээр, “эх оронд өдөр бүр гарах асар их өөрчлөлт, амжилтаар хилийн чанад дахь иргэд бахархаж байдаг. Шинэ жилдээ холбоо илүүтэй эвлэлдэн нэгдэж, харилцан туслалцаж, Хятад иргэддээ илүү сайн үйлчилгээ хүргэнэ. Үүний зэрэгцээ, бид Хятад, Монголын найрамдлын ардын элч болж эх орны хөгжилд зохих хувь нэмрээ оруулах болно” гэлээ.

Хүлээн авалтын үеэр Монгол дахь Хятад иргэдийн нийгэмлэг өмнө нь Хятад хэл дээр хэвлэгдэн гардаг байсан “Ажилчны зам” Хятад хэл дээрх сонинд ажиллаж байсан ахмад буурлуудын Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцоонд оруулсан хувь нэмрийг сайшаан шагнал гардууллаа.

Мөн үеэр тус холбоо Хятадын бүх ард түмэнд шинэ оны мэнд хүргэсэн бөгөөд зочдод урлагийн тоглолт толилуулав.

Эх сурвалж: БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ