Шуурхай мэдээ



Ухань хотын голомтод ажиллаж буй эмч бодит байдлыг бичлэгээр цацлаа


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-01-25 11:06
  • 1

Wuhan, вирусын голомтонд ажиллаж байгаа эмч бодит байдлыг видео хэлбэрээр цацав:
 
"Одоогоор улсын хэмжээнд 90,000 гаруй хүн халдвар авсан байх магадлалтай. Энэ вирусын халдварлах боломж хэд вэ? гэвэл 1 хүн халдвар авсны дараа, хэрвээ үр дүнтэйгээр эмчлүүлж эсвэл, үр дүнтэйгээр тусгаарлагдаж чадахгүй бол цааш хажуугийн 14 хүндээ халдаах чадалтай. Ингээд тооцохоор маш өндөр тоо гарна. Яг одоо баяр болж байгаа ч гэсэн та бүхнийг гэрээсээ битгий гар, хүнтэй битгий уулз гэж анхааруулъя!
Одоо Wuhan хотын эмнэлгийн нэгдсэн систем дэх нөөц аль хэдийн дууссан. Медиагаар дамжуулж бусад хотын засаг захиргаа, эрүүл мэндийн байгууллагуудаас эмнэлгийн материалын хандив тусламж хүсье. Хамгаалалтын хувцас, баг, бээлий, маск, шил г.м. Эдгээр зүйлс маш яаралтай хэрэгтэй байна. Би хүмүүсийг ямар их аюултай зүйл болоод байгааг ойлгож мэдрээсэй гэсэндээ энэ бичлэгийг хийж байна.

Нэг маш муу мэдээ дуулгая. Энэ шинэ төрлийн коронавирус 2 дахь удаагаа хувиралд орсон, юу гэсэн үг вэ гэхээр анх удаа хувиралд орж байхад нь бид шинж тэмдгийн эмчилгээ хийж байсан. Одоо 2 дахь удаагаа хувиралд орох үед шууд "ҮХЭЛ" болж байна!

Яагаад гэхээр, түүний халдварлах боломж нь 1 хүн халдвар авах биш, 1 хүн энэ төрлийн "өвчтэй" болж байна гэсэн үг. Тэгээд цаашаа хажуугийн 14 хүнд халдаана! Ингэхээр "тэсрэлтийн" шинжтэй болж байна! Эцэст нь дахин сануулъя: Битгий гадагшаа гар, хүнтэй битгий уулз, битгий олноороо цугла!" гэжээ.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 1

  • Зочин 43.228.129.xxx

    Манайд ороод ирвэл ч балрах бхдаа

    • 2020-01-25 12:37

Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ