Шуурхай мэдээ



Ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-01-26 19:22
  • 0

Онцгой байдлын ерөнхий газраас дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.

Үүнд:

  1. Нисдэг тэрэгний нисгэгч
  2. Агаарын хөлгийн инженер, техникийн ажилтан

Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэдийн материалыг 2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдрөөс 02 дугаар сарын 03-ны өдрийг дуустал Онцгой байдлын ерөнхий газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст хүлээн авна.

            Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет /А хэсэг/
  • Боловсролын түвшин, мэргэжлийн зэргийг тодорхойлсон бичиг баримт /гэрчилгээ, диплом, үнэмлэх/-ыг нотариатаар баталгаажуулсан хуулбар, эх хувийн хамт, төгссөн сургуулийн тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
  • 4х6 хэмжээний 4 хувь цээж зураг
  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй лавлагаа
  • Өөрийн товч танилцуулга

Холбогдох мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын 263561 утсаар холбогдож лавлана уу.

ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ