Шуурхай мэдээ



Аав минь гэнэтхэн л өөр хүн болчихсон...


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-01-27 11:17
  • 0

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвд сурагч Н охиноос захидал иржээ.

“Миний хөөрхөн үр минь чамдаа аав нь хязгааргүй их хайртай, чи минь ээж бид хоёрынхоо хайрын гэрч болж ирсэн. Аав, ээж хоёр нь чамайгаа хэнээс ч дутаахгүй өсгөх болно оо. Чи минь ийм үзэсгэлэнтэй, ийм хайр татам ялдам, ийм ухаалаг, хайрлахгүй байхын аргагүй гээд л аав минь намайг үргэлж хайрладаг байлаа.

Аав бид хоёр ээжийг ажилтай үед хааяа хааяа хоёулахнаа гадуур хооллоно, кино үзнэ, ээжийг ажлынх нь гадаа хүлээнгээ бас зайрмаг идэнгээ нууцаа хуваалцдаг байсан юм.

Аав маань гэнэтхэн л өөр хүн шиг болчихсон. Намайг чи юу ч хийхгүй байна үеийн чинь хүүхдүүд ямар байгааг чи харж байна уу? Чиний хичээл хийнэ, сургуульд сурна гэж юу байдаг юм, сургуулиас чинь гаргана за юу гэж надруу орилоод л. Согтуу үедээ бүр аймар, эх шигээ царай гаргачихаад муухай хараад байгаарай гэх зэргээр миний үйлдэл бүрийг гоочилж, намайг өмнөх шигээ хайрлахаа больж, аав надад өдрөөс өдөрт дургүй болсон.

Үүгээр ч зогсохгүй заримдаа намайг, бас ээжийг минь зоддог боллоо. Хүнд хэлэхэд санаа зовмоор ч ийм байдалд би жил гаран амьдарсан юм.

Миний аав уг нь ээж, бид хоёрт уурладаггүй. Үргэлж та хоёрыгоо хайрлах болно. Та хоёр минь л жаргалтай байвал тэр миний жаргал гэж ярьдаг байсан хүн яагаад ийм болчихов гэж 12 настай би эргэцүүлэн бодож гарлаа.

Аав минь гэртээ ирэхдээ ихэвчлэн архи уучихаад ирдэг боллоо. Ажил дээр нь ямар нэгэн асуудал гараад байгаа юм болов уу?, ээжтэй муудаад байгаа юм болов уу?, өвчин тусчихсан юм болов уу?, аль эсвэл надад дургүй болоод байгаа юм болов уу? гээд би өөрөө өөртэйгөө ярьж эхэллээ.

Эцэст нь би олж мэдсэн. Аав нэг өдөр даргатайгаа үзэл бодол зөрөөд муудалцжээ. Тэр өдөр аавтай хамт ажилладаг ахын төрсөн өдөр болсон байна. Аав найзынхаа төрсөн өдөрт уригдаад найз бүсгүйнх нь найзуудтай танилцсан гэдэг. Тэр өдрөөс хойш ээж, бид хоёроос зөндөө юм нуугаад, ээж заримыг нь мэдчихэнгүүт уурладаг байсан байна лээ. Харин зарим өдөр согтуу ирдэг нь тэр найзуудтайгаа архи уучихаад ирдэг байсныг би саяхан мэдсэн юм.

Ингээд ээж, бид 2-ыг найз нөхөд болон согтууруулах ундаагаар солиод явчихсан юм. Эхлээд аавгүй амьдарна гэж бодохоос айж байсан боловч загнуулж, элдвээр хэлүүлэхгүй бас зодуулахгүй гэж бодохоор маш сайхан байсан.

Ээж, бид хоёр одоо энэ амьдралдаа дасчихсан, гэсэн хэдий ч хааяа аавыгаа ихээр санах юм.”

Гэр бүлд халуун дулаан уур амьсгал, хайр энэрэл, халамж, хамгийн сайхан бүхнийг цогцлооход эр хүний нөмөр нөөлөг, эмэгтэй хүний хатан ухаан нэн чухал.

Хүчирхийлэл нь гэмт хэрэг юм. Иймд гэр бүлдээ хамгийн сайхан бүхнийг бий болгож үр хүүхэд, хань ижил, ах дүү нараа үргэлж ойлгож, хүндэлье.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ