Шуурхай мэдээ



ЭМЯ-наас худал мэдээлэлд хариуцлага тооцох тухай МЭДЭГДЭЛ гаргажээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-01-28 10:39
  • 0

БНХАУ-ын Ухань хотод анх илэрсэн шинэ коронавирусын халдвар дэлхий нийтийг түгшээн айдаст автуулаад байгаа билээ.

ЭМЯ-ны төлөөлөгчийн өгүүлснээр 2020 оны нэгдүгээр сарын 27-ны 10:00 цагийн байдлаар коронавирусын халдвараар 2796 хүн өвчилж, нас барсан хүний тоо 80 болжээ. Нас баралт бүгд Хятадад бүртгэгдсэн. Монгол Улсад коронавирусын тохиолдол илрээгүй. Хятадаас гадна 35 оронд коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдсэн. 61 хүн сэхээний тасагт эмчлүүлж байна. Бүрэн эдгэрсэн 49 хүн байгаа аж.

Коронавирусын халдварын талаар ташаа мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархаж, иргэдийг айдаст автуулж байгаа тул ДЭМБ-аас ирүүлсэн үнэн бодит мэдээллийг авахыг зөвлөн, ЭМЯ-наас мэдэгдэл гаргасан байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ