Шуурхай мэдээ



Цагаан сарыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн төслийг Засгийн газар дэмжлээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-02-12 11:58
  • 0

Улсын Онцгой комиссын шийдвэр, саналын дагуу Цагаан сарыг тэмдэглэхгүй байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг Засгийн газар хэлэлцэж, дэмжжээ. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тус зарлигийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн билээ.

Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд Цагаан сарыг тэмдэглэхгүй байхын зэрэгцээ түүнтэй холбоотой зар сурталчилгааг зогсоох тухай тусгасан байна. Мөн Цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдааг хязгаарлах тухай тусгажээ.

Иймд сар шинийн баярын өдрүүдэд бүх нийтээрээ амрах эсэхийг Засгийн газрын хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ