Шуурхай мэдээ



БНХАУ-д туслах хүмүүнлэгийн аян өрнүүлж байна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-02-18 12:41
  • 0

Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг томилжээ.

Энэ хүрээнд БОАЖЯ, Гадаад харилцааны яам, Сангийн яамнаас хамтран хандивын данс нээж,  БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хүмүүнлэгийн аяныг эхлүүлж байгаагаа зарлалаа.

Одоогийн байдлаар БНХАУ-д Монгол Улсын Засгийн газар 200 мянган ам.долларын хандив, МҮХАҮТ 140 сая төгрөг, БНХАУ-д төгссөн залуучууд Ухань хотын эмнэлэгт 22 сая төгрөг хандивлаад байгаа аж.

Хандив өгөхийг хүсвэл Төрийн банкны 341303432597  Хандивын аян дансанд шилжүүлнэ үү.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ