Шуурхай мэдээ



Б.Ган-Эрдэнэ: Тархины хорт хавдартайгаа мэдсэний дараа 12 жил төлсөн эрүүл мэнд, нийгмийн даатгал хэлбэр төдий гэдгийг ойлголоо


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-03-06 19:58
  • 0

"Өвчин хэлж ирдэггүй, хийсэж ирдэг" хэмээн монголчууд ярьдаг. Үнэхээр тийм. Ид хийж бүтээх насан дээрээ эдгэшгүй хүнд өвчтэйгээ мэдвэл та яах байсан бэ? Таны улсдаа сар бүр орлогоосоо төлдөг байсан татвар, даатгалын мөнгөнүүд таны эмчилгээнд зориулагдахгүй, эрсдэлээс хамгаалахгүй бол яах вэ?

Яг ийм асуултууд Б.Ган-Эрдэнэ хэмээх залууд одоо тулгарчихаад байна.

"Өгөх хүн ганцаасаа" гэдэг. Эрхэм уншигч та түүний сэтгэгдлийг уншаад тусламжийн гараа сунгана гэдэгт итгэлтэй байна.

Түүний фэйсбүүк хаягтаа нийтэлсэн сэтгэлийн үгийг уншигч танд хүргэж байна.

Бидний улсдаа сар бүр төлдөг НИЙГМИЙН ДААТГАЛ, ХУРААМЖУУД яг ямар ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ?

АМЬДРАЛ гэдэг сонин юм аа. Надад бусад залуусын адил эцэг эхээс өвлөж авсан хөрөнгө байсангүй ээ. Иймд эзэмшсэн мэргэжлээ хамгийн сайнаар мэргэшихийн төлөө бусдаас илүү хичээж чамгүй ч олон шагнуулж урам зориг ч авч ингээд бүх зүйл сайхан болчих мэт байлаа.

Улмаар хайртай ханьтайгаа амьдралаа эхлүүлэн хэзээ ч өвдөхгүй мэт 25 жилийн хугацаатай 8%-ийн зээлээр орох оронтой болж 2 сайхан хүүхэдтэй ч боллоо.

Мөн улсдаа НИЙГМИЙН ДААТГАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН хураамжийг тасралтгүй 12 жил төлсөн дөө.

Гэтэл эргээд тархины “ХОРТ ХАВДАРТАЙ” гэдгээ мэдэх энэ үед тасралтгүй 12 жил төлсөн хураамжууд маань хий хоосон хэлбэр төдий л зүйл байсан гэдгийг ойлголоо.

Эхнэр бид 2-ын улсдаа төлсөн нийт хураамжийг банкинд сар бүр хүү бодуулсан бол өдийд 12 жилийн хугацаанд нийт 150 сая төгрөг хуримтлагдах байж дээ.

Хэрвээ ДАРГА нар мөнгөгүй бол улсын эмнэлэг илүү сайн байх байсан уу?

 

 Энэ асуулт надад “ТАРХИНЫ ХАВДАРТАЙ” гэдгээ мэдсэнээс хойш л үе үе төрөх боллоо. Хавдар судлалын эмнэлгийн эмч нар надад "уучлаарай,  бидний техник, төхөөрөмж үнэхээр энэ хавдрыг авч чадахгүй тул чи гадагшаа явах зүйл бод доо" гэв. Хэчнээн туслах гэсэн ч тэр эмч нарт боломж нь байсангүй ээ.

Улсдаа 12 жил тасралтгүй эрүүл мэндийн даатгал төлсөн ч энэ өвчнийг давж гарахад ямар ч хэрэггүй, зүгээр л нэг цаас болж хувирах  мөчид би бусдаас тусламж гуйхаас өөр аргагүйд ЯАГААД ХҮРЭХ БОЛОВ?

Өнөөдөр сайд дарга нар, санхүүгийн чадамжтай хүмүүс нь Солонгос, Япон зэрэг өндөр хөгжилтэй оронд шинжилгээ, эмчилгээг хийлгэж, энгийн бидэн шиг хүмүүс нь улсдаа дусал залгуулахаас өөр шидгүй ингэж хорвоогоос хагацах өдрөө хүлээн хэвтэх тавилантай юу?

Гадагшаа эмчилгээний зардалд явж буй олон иргэдийн энэ их мөнгөө улсынхаа эмнэлгийн тоног төхөөрөмжид зарцуулсан бол өдийд олон зуун залуус ирээдүйдээ итгэлтэйгээр хөдөлмөрлөх байсан байх даа.

Залуус минь би энэ өвчнийхөө эсрэг заавал тэмцэн ялж гарах болно оо!

Утасны дугаар: 9019 0083


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ