Шуурхай мэдээ



ХасБанк зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг онлайнаар авч байна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-03-26 13:00
  • 0

Коронавирусийн тархалтаас сэргийлэн тогтоосон хязгаарлалт, хорио цээрийн улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдож, зээл төлөхөд хүндрэл үүссэн бизнес эрхлэгч харилцагчдадаа ХасБанк санхүүгийн бэрхшээлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, үндсэн төлбөрийг хойшлуулах, хугацааг сунгах, хугацаа хэтэрсэн тохиолдолд торгуулийн хүү, алдангиас чөлөөлөх шийдвэрүүдийг гарган ажиллаж байна.

Одоогийн байдлаар бид 568 бизнес эрхлэгчийн 37.1 тэрбум төгрөгийн зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулаад байна. 

Эрхэм харилцагч танд дээрх асуудлууд үүссэн бол онлайнаар хүсэлтээ илгээн шийдвэрлүүлээрэй. 

Онлайн хүсэлтээ ЭНД ДАРЖ илгээнэ үү.

Санамж: Уг онлайн хүсэлт нь дараах зээлүүдэд хамаарна.

  • Бичил, жижиг бизнесийн зээл /100 сая төг хүртэлх дүнтэй/
  • Орон сууцны зээл /8%-ийн хүүтэй зээлээс бусад/
  • Тээврийн хэрэгслийн зээл /100 сая төг хүртэлх дүнтэй/

Хэрэв та 100 сая төгрөгөөс дээш дүнтэй зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах бол зээл авсан салбартаа хандан хүсэлт гаргана уу.

Мөн Монголбанкнаас гаргасан зээлийн ангилалд түр хугацаанд өөрчлөлт оруулах шийдвэрийг ХасБанк дэмжин хүлээн авсны зэрэгцээ тус арга хэмжээг шийдвэр, өөрчлөлтүүд тодорхой болсны дараа шат дараалалтайгаар хэрэгжүүлэх болно. Харин хэрэглээний зээл авсан харилцагчдын тухайд зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтээ онлайнаар илгээж болох ч Монголбанкны журмын хэрэгжилт тодорхой болсны дараа шийдвэрлэгдэнэ. 

Ташрамд дурдахад, Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой коммисоос гаргасан шийдвэрийн дагуу ХасБанк жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилтнуудаа гэрээс нь ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор нийслэл болон орон нутгийн  салбар нэгжүүд богиносгосон цагаар нийтэд үйлчлэхээс гадна зарим нэг салбар нэгжийн үйл ажиллагааг 3-р сарын 30-ны өдөр хүртэл түр хугацаанд зогсоосон. Иймд харилцагч та салбараар үйлчлүүлэхдээ тухайн салбар ажиллаж буй эсэхийг ХасБанкны албан ёсны веб сайтаас шалгаж байж зорино уу.

ЖИЧ: ХасБанк Банкны тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, харилцагчийн нууцлалыг хадгалах үүднээс зөвхөн тухайн харилцагчтай өөртэй нь харилцах тул аливаа гуравдагч этгээдэд хандахгүй байж, өөрийн бизнесийн нууцлалаа хангах, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ