Шуурхай мэдээ



Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-05-19 11:51
  • 0

Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг телевиз, радио шалгаруулах уралдааны удирдамж гарлаа. Монгол Улсын Ерөнхий сайд  У.Хүрэлсүхийн санаачлагаар түүний ивээл дор хоёрдахь удаа энэхүү уралдаан зохион байгуулагдах гэж байна. 300 орчим сая төгрөгийн санхүүжилт бүхий тус уралдааны гол зорилго нь Үндэсний их баяр наадмыг угтаж, Монгол үндэсний өв соёл, түүх уламжлал, ёс заншил, өвөрмөц онцлогийг илэрхийлсэн, ард иргэдэд эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн радио, телевизийн бүтээлийг арвижуулах, үндэсний бүтээлийг олон нийтэд хүртээмжтэй хүргэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм.

Уралдаанд оролцож байгаа үндэсний бүтээлийн агуулга, чанарыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх, телевиз радиогийн хөтөлбөрт эзлэх үндэсний бүтээл, нэвтрүүлгийн чанар, хувь хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч дараах төрлөөр зарлаж байна.

1. Үндэсний бүтээл бүхий 7 хоногийн шилдэг хөтөлбөртэй радио, телевиз тус бүрээр;

2.Үндэсний шилдэг телевизийн бүтээл

 3.Үндэсний шилдэг радиогийн бүтээл

4. Үндэсний шилдэг хүүхдийн бүтээл (радио,телевиз тус бүрээр)

5. Орон нутгийн телевиз, радиогийн үндэсний шилдэг бүтээл

Уг уралдаанд арилжааны радио, телевиз болон студи, продакшн, уран бүтээлийн нэгдлүүд оролцож болно. Хугацааны хувьд Монголын Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 2020 оны 07 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд радио, телевизээр нэвтрүүлсэн хөтөлбөрийг, бүтээлийн хувьд  2020 онд бүтээгдсэн бүтээлийг хамруулж үзэх юм. Уралдаанд оролцогчид, тэдний бүтээлийг 2020 оны 07 дугаар сарын 01-07-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэж, хүлээж авна. ХХМТГ-ын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсээс бүртгэлийн талаар мэдээлэл авч, бүтээлээ бүртгүүлэх боломжтой гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ