Шуурхай мэдээ



Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-05-20 11:56
  • 0

Дархан хотод “Дахин төлөвлөлт” амжилттай хэрэгжиж, иргэд шинэ орон сууцанд орсон байна. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2018 онд Дархан сумын 6 дугаар багт орших 61, 62, 63 дугаар брак байруудыг дахин төлөвлөлтөд оруулсан.  Ингэснээр 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр орчин үеийн шаардлага хангасан 60 айлын орон сууц ашиглалтад орж, оршин суугчид түлхүүрээ гардан авсан юм.

Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж дээрх гурван брак байрын 24 айл өөрийн байртай болсноос гадна өндөр настан харж хандахгүй хүнгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад үеийн төлөөлөл болсон нийт 12 өрхөд уг байрыг түрээсийн зарчмаар эзэмшүүлэхээр болж түлхүүрийг нь гардуулан өгчээ. 

 Дахин төлөвлөлтийн хүрээнд дээрх орон сууцны орчин тойрны ногоон байгууламж, зам талбай зэргийг ч шинэчилж байгаа юм. Мөн  2020 онд энэ ажил үргэлжилж, дахин 60 айлын орон сууц баригдан 11 дүгээр сард ашиглалтад оруулах талаар  мэдээлж байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ