Шуурхай мэдээ



Өмнөговьчууд МАН-аас нэр дэвшигч залуучуудаа багаар нь дэмжихээ илэрхийлсээр байна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-06-05 18:44
  • 0

Улсын Их Хурлын сонгуулийн 11 дүгээр тойрог Өмнөговь аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшиж буй Хархүүгийн Мандахбаяр, Нанзадын Наранбаатар нар өчигдөр тус аймгийн Ханбогд сумын иргэдтэй уулзсан. Тэгвэл өнөөдөр Ханбогд сумын Хайрхан багийн нутагт орших Цагаан хадны суурьшлын бүсэд тээвэрчидтэй уулзалт хийлээ.


Ханбогд сумын тухайд нэр дэвшигч Х.Мандахбаяр хоёрдугаар ангид байхдаа гэрээрээ тус суманд шилжин очиж амьдарч байжээ. Тиймээс уулзалтын үеэр өөрийн үйл хэрэг, намын мөрийн хөтөлбөрийг танилцуулах дашрамдаа бага насныхаа дурсамж шингэсэн түүхүүдээс ч ярьж байв. Мөн нутаг орны хүмүүс, арван жилийн ангийн нөхөд нь түүнд баяр хүргэхээр ирсэн байлаа. Нэр дэвшигч Н.Наранбаатарын тухайд аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа тус суманд шаардлагатай бүхий л ажилд анхаарч, салбар бүрт нь жигд хөрөнгө оруулалт хийж хөгжүүлсэн байна. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй, нэр цэвэр, мөр цэвэр нутгийн хоёр залуугаа Ханбогдын иргэд бүрэн дүүрэн дэмжихээ илэрхийлсэн юм.

Ханбогд сумын Хайрхан багийн нутагт орших Цагаан хадны суурьшлийн бүс өмнө нь манай улсын хамгийн хэцүү газруудын нэг байлаа. Энэ газрыг нүүрс тээврийн гаалийн хяналтын бүс гэдгээр манайхан илүү мэдэх байх. Монгол Улсын 21 аймгаас жолооч нар ирж ажилладаг, “Монголын Сөүл” хэмээн хочлогддог газар билээ. Гэвч 14 мянган тээвэрчдийн амьдралтай холбоотой тус газарт хүний энгийн хэрэгцээний олон дутагдал байлаа. Түүнээс үүдэн асар олон болохгүй, бүтэхгүй асуудал үүсээд байсан цаг бий.

Тэгвэл Монгол Ардын Нам засаглах хугацаандаа үүнд анхаарлаа хандуулсан. Өдгөө энэ газарт хүн суурьшиж амьдрах нөхцөлийг бүрдүүлж, дахин төлөвлөлт хийж байна. Өмнө нь Цагаан хаданд хууль ёсоор газраа эзэмшдэг нэг ч хүн байгаагүй, бүтэн хогон талбай байсан бол тэр бүгдийг цэгцэлжээ. Иргэд хууль ёсоор газраа эзэмшихээр боллоо. Ирэх долоодугаар сард тус сууринг төвийн цахилгаан, эрчим хүчинд холбосноор дэд бүтцийн асуудал ерөнхийдөө шийдэгдэж байгаа юм. Энэ бүхний үр дүнд 14 мянган тээвэрчид ар гэрээ авчирч, ажлаа аятай тухтай хийж, элэг бүтэн амьдрах нөхцөл бүрэн бий боллоо. Хоёр нэр дэвшигч “Хайрхан багийн суурьшиж байгаа иргэдэд амьдрах таатай орчныг бүрдүүлж, хүүхдийн цэцэрлэг барьж залуу гэр бүл ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлнэ” гэсэн юм.

Өдгөө нэр дэвшигчид Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций, Манлай, Ханбогд, Баян-Овоо сумдад ажиллаад байна. Ерөнхийдөө нэр дэвшигчдийн сумдад хийсэн уулзалтууд газар зүйн нөхцөлөөсөө шалтгаалан тус бүртээ онцлогтой болж байгаа. Орон нутгийн иргэд нэр дэвшигч Х.Мандахбаяр, Н.Наранбаатар нарт ам сайтай байна. Нэр цэвэр, гар цэвэр, хийсэн юмтай, хэлэх үгтэй, аль аль нь боловсролтой, шударга, зарчимч хоёр залууг багаар нь бүтнээр нь сонгохоо олон хүн илэрхийлж байлаа. Иргэд “Олон түмнийхээ өмнө ирэхдээ нүүр бардам шинэ үеэ сонгох цаг нь болжээ” гэдгийг онцолж байсан юм.

Эх сурвалж - УИХ-ын 11 дүгээр тойрог Өмнөговь аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшигч  Х.Мандахбаяр, Н.Наранбаатар нарын сонгууль эрхэлсэн байгууллага











































Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ