Шуурхай мэдээ



Д.Эрдэнэцэцэг: Налайх дүүргийг төлөөлж ажиллаж байгаа Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд баярлалаа


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-06-07 15:23
  • 0

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт  МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүргийн Таеквондогийн холбооны мастерууд, багш дасгалжуулагч, тамирчид болон  2 дугаар хорооны иргэд, сонгогчдтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал бодлыг нь сонслоо.

Налайх дүүргийн цэнгэлдэх хүрээлэнд Таеквондогийн холбооны тамирчид бэлтгэл хийж байх үед  МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар уулзан бэлтгэл сургуулилалтын үед тулгарч буй асуудал юу байгаа талаар ярилцлаа. Налайх дүүргийн Таеквондогийн холбооны дэд дарга, дэлхийн хошой аварга К.Сейтхан УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, ажлын өндөр амжилтыг хүслээ. Өнгөрсөн хугацаанд олон улсад зохион байгуулагдсан тэмцээн уралдаанд Налайх дүүргийн Таеквондогийн холбооны багш дасгалжуулагч, тамирчдыг дэмжиж, бэлтгэл хийх боломж нөхцөлөөр хангаж ирсэнд талархал илэрхийлэв.

Налайх дүүргийн 2 дугаар хороо нь “Манай дүүрэг-манай хороо” аяны хүрээнд жил бүр шилдэг зохион байгуулалттай хороогоор шалгардаг байна. Иргэдийн амьдрах орчинг сайжруулах зорилгоор ашиглалтын шаардлага хангахгүй байруудыг засварлаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах, орчны аюулгүй байдалд анхаарч ажилладаг талаар тус хорооны Засаг дарга Ч.Идэрбат хэллээ.

УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, онцлох үйл явдлуудыг дурьдаад, МАН-ын Мөрийн хөтөлбөрт тусгагдсан хүний хөгжил, эдийн засгийн өсөлт, засаглал болон ногоон хөгжил, бүс орон нутгийн хөгжлийн бодлогуудын хүрээнд хийх ажлууд болон Налайх дүүрэгт хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцууллаа.

Өнгөрсөн хугацаанд Налайх дүүргийн 2 дугаар хорооны байруудын гадна фасадыг сольж,  өнгө төрхийг нь засаж сайжруулан, ашиглалтын шаардлага хангаагүй байруудыг дахин төлөвлөлтөд оруулжээ. Мөн хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх сагсан бөмбөг, хөлбөмбөгийн талбайг байгуулсан байна. Уурхайчдын таван давхар байрны бохирын шугам сүлжээ болон 26 дугаар байрны сантехникийн шугам сүлжээг шинэчилж, нийтийн эзэмшлийн гудамж талбайн дагуу  455  гэрэлтүүлгийг шинээр байгуулжээ.  

Одоогийн байдлаар “Голомт цогцолбор” сургуулийг шинэчилж 640 хүүхдийн суудалтай болгон өргөтгөж эхэлжээ. Мөн хоёр байршилд шилэн автобусны буудлыг байгуулж, 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, Цагдаагийн хэлтсийн шинэ барилга байгууламжийг барьж байгаа аж. Буян Налайхын уулзвараас МТ ШТС хүртэлх автозамыг өргөтгөж дөрвөн эгнээ болгон засварлах ажил үргэлжилж байна.

Налайх дүүргийн иргэд, сонгогчид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийслэлд гарсан өөрчлөлт шинэчлэлтийн хамгийн эхэнд Улаанбаатар хотын утаа буурсан гэдгийг онцлон сайшааж байлаа. Мөн 60 жилийн настай Налайх-Чойрын 20.5 км автозамыг зургаан сарын дотор өдөр, шөнөгүй хяналт тавьж ашиглалтад оруулсанд талархал илэрхийлж байв. 2 дугаар хорооны иргэд Налайх дүүрэгт хөрөнгө оруулалт нэмэгдэж, бүтээн байгуулалтын ажил эрчимжиж эхэлсэн. Эрүүл мэндийн нэгдсэн төвийг яаралтай түргэн тусламжийн автомашинтай болгож, 50 ортой хүүхдийн эмнэлэг, 100 ортой хүүхдийн цэцэрлэг, үйлдвэр технологийн парк байгуулж иргэдийн амьдрах орчныг сайжруулж, эдийн засгийг хөгжүүлж байгаа МАН-ыг багаар нь дэмжсэний үр дүн гэв. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд ч мөн МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ хэлж байлаа.

Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Д.Эрдэнэцэцэг “Налайх дүүргийг төлөөлж ажиллаж байгаа хотын Захирагч С.Амарсайханд баярлалаа гэж хэлмээр байна. Налайх дүүргийн хороо бүрт Хөгжлийн зөвлөл байгуулж өгсөн. Багануурын Засаг дарга Ц.Сандаг-Очирт мөн итгэл хүлээлгэж байгаа. Тэд “Нэг хот-Нэг стандарт” аяныг зохион байгуулж өгсөнд үнэхээр баярлаж явдаг. Иргэдийн амьдрах орчин сайжирч, орчны аюулгүй байдалд анхаарал хандуулж ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг коронавирусээс хамгаалж байгаад талархаж байна. Мөн Улаанбаатар хотын утааг бууруулсан шигээ Налайхын утааг арилгахаар үйлдвэр барьснаар ажлын байр нэмэгдэж, улмаар амьдрал сайжирна. Энэ мэт олон ажил хийсэн, цаашид хийх, өндөр боловсролтой, чадварлаг, нутгийн хүүхдүүд налайхчууд биднийг төлөөлөх гэж байгаад баяртай байна” гэв.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Сонгууль хойшлуулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ