Шуурхай мэдээ



Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөговийн иргэдтэй УУЛЗАЛТ хийнэ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-06-19 14:16
  • 0

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зургаадугаар сарын 21-ний Ням гарагт Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь Төв цэнгэлдэх хүрээлэнд иргэд, сонгогчидтой уулзалт хийх гэж байна.

Улсын Их Хурлын сонгуулийн 11-р тойрог, Өмнөговь аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Хархүүгийн Мандахбаяр, Нанзадын Наранбаатар нар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамтаар сонгогч иргэдтэй уулзах юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн дөрвөн жил улс орноо эдийн засгийн хүндрэлтэй байдлаас өндийлгөсөн намын даргын хувиар 21 аймгаа тойрон, Монголынхоо нийт сонгогчидтой уулзалт хийж, дараагийн дөрвөн жилд хийж, хэрэгжүүлэх үйл хэргээ албан ёсоор таниулан, мэдээлж байгаа билээ. Ерөнхий сайд, МАН-ын даргын хувьд ийн 21 аймгийн сонгогчидтой хийх уулзалтынхаа хаалтыг Өмнөговийг онцлон хийхээр болжээ. 

Нэр дэвшигч хоёр эрхэм сонгогч олон түмэндээ хандан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эхлүүлсэн шударга ёсны тэмцлийг ялалтаар баталгаажуулах хариуцлагатай сонголтын өмнө ирээд буйг онцолж байгаа юм. 

Эх сурвалж: УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог, Өмнөговь аймагт МАН-аас нэр дэвшигч Н.Наранбаатар, Х.Мандахбаяр нарын сонгууль эрхэлсэн байгууллага


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Сонгууль хойшлуулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ