Шуурхай мэдээ



Тусгай үүргийн онгоц газардлаа


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-06-20 12:30
  • 0

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор нийт 256 иргэн эх орондоо ирлээ. Үүнд:

Эрүүл мэндийн шалтгаантай – 51
Өндөр настан – 33
Жирэмсэн – 2
Бага насны хүүхэдтэй гэр бүл – 50 Оюутан, ар гэрийн гачигдалтай, амьдрах байр оронгүй болсон, санхүүгийн боломжгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай – 120 иргэн
байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Кентавр, Корпорейт зочид буудал, Энхсаран сувилалд тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Сонгууль хойшлуулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ