Шуурхай мэдээ



Ц.Сандаг-Очир: Манай залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа нь сайхан байна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-06-24 18:07
  • 0

Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир морин цагт 5 дугаар хэсгийн санал авах байр буюу нийслэлийн Багануур дүүргийн лаборатори Боловсрол цогцолбор сургуулийн байранд гэргийн хамтаар очиж саналаа өглөө.

Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр Монголын ард түмэн төрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ-аа байгуулж, Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж байна. Энэ удаагийн сонгууль ирц өндөр байх нь гэж харагдаж байна. Ялангуяа залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа нь сайхан байна.

Үндсэн  хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийн дараах түүхэн сонгуульд иргэд, сонгогчид Та бүхэн маань идэвхтэй оролцож, улс хотынхоо шинэ хөгжлийн замналын үндэс суурийг тавихад иргэний үүрэг оролцоогоо бодитоор хангахыг уриалж байна” хэмээв.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Сонгууль хойшлуулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ