Шуурхай мэдээ



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан саналаа өглөө


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-06-24 18:12
  • 0

Монгол Улсын УИХ-ын 2020 оны сонгууль өнөөдөр тохиож байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан УИХ-ын 21 дүгээр тойрог Налайх дүүргийн 3 дугаар хороо буюу 18 дугаар хэсэг дэх санал авах байранд гэр бүлийн хамтаар саналаа өглөө.

Хотын Захирагч С.Амарсайхан саналаа өгсний дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Нийслэлийн иргэд сонгогчид төрийн эрх барих дээд байгууллагынхаа сонгуульд идэвхтэй оролцож байгаа нь анзаарагдаж байна. Сонгогчид иргэний эрх, үүргээ маш сайн ухамсарлаж, улс орныхоо хувь заяаг шийдэх чухал үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаад баяртай байна. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь иргэд сонгогчид намчирхах бус, ажил хэрэгч санал санаачилгуудыг хэлж, бодитой бодлого шийдэл, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг захиж илэрхийлж байлаа. Нийслэлчүүд Та бүхнийг сонгуульд саналаа өгч улс нийслэлийнхээ хөгжлийг түүчээлэх үйл хэрэгт идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.

УИХ-ын 21 дүгээр тойргийн хувьд нийт 45451 иргэн санал өгөхөөр бүртгэгдсэн бөгөөд 12.00 цагийн байдлаар сонгогчдын ирц 22.2 хувьтай байна.

 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Сонгууль хойшлуулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ