Шуурхай мэдээ



АНУ-аас 255 иргэн эх орондоо ирлээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-06-24 18:16
  • 0

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 10:45 цагт “Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардсан билээ. Тус нислэгээр нийт 255 иргэн эх орондоо ирлээ. Үүнд:

Хөгжлийн бэрхшээлтэй 4,

Оюутан- 17,

Өндөр настан- 15,

Эрүүл мэндийн шалтгаантай- 26,

Бага насны хүүхэдтэй гэр бүл- 103,

Жирэмсэн- 3,

Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай- 98 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Багабаян” амралт, “Тоёоко Инн”, Эрхэс зочид буудалд 21 хоног тусгаарлана.

Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс АНУ-ын Засгийн газар, ард түмэнд хандивлаж буй нэг сая долларын үнэ бүхий тусламжийн барааг тээвэрлэн хүргэсэн  тусгай үүргийн нислэг нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд анх удаа АНУ-руу үйлдэж буй нислэг гэдгээрээ онцлог юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Сонгууль хойшлуулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ