Шуурхай мэдээ



Элчин сайдын яамны мэдээлэл


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-07-02 11:34
  • 0

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №50

2020.06.30

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

 Өнөөдөр буюу 2020.06.30-нд Монгол Улсын хэмжээнд 2477 хүн тусгаарлан ажиглах байранд байгаа бөгөөд гэрийн тусгаарлалтад 540 хүн байна.

ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.6.29/ 357 хүнийг шинжилгээнд хамруулсан бөгөөд бүгдэд нь коронавирусын халдвар илрээгүй байна. Ажиглах байранд байгаа 261 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д 7 хүн, идэвхтэй тандалтын 6 сорьцод коронавирусын халдвар илрээгүй байна. Энэ оны нэгдүгээр сараас хойш 11 мянга гаруй иргэнийг тусгаарлан ажиглаж, нийт 25611 сорьцод шинжилгээ хийжээ.

2020.06.30-ны байдлаар улсын хэмжээнд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 220 тохиолдол бүртгэгдснээс 175 хүн эдгэж тусгаарлалтаас гарсан бол ХӨСҮТ-д коронавирусын халдвартай 45 хүн эмчлэгдэж байна.  Эмчлэгдэж буй 45 хүнээс 11 хүнийн биеийн байдал хүндэвтэр байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

 

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр болов. Хуралдаанаар эрсдлийн үнэлгээг танилцуулсан бөгөөд Монгол Улс коронавируст цар тахал дэгдэх ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ улсад тооцогдсон хэвээр байна. Түүнчлэн цаг үеийн байдал, хөрш болон дэлхийн улс орнууд дахь цар тахлын тархалт эрчимтэй нэмэгдсэнийг харгалзан, дэгдэлт болоод бусад судалгаанд үндэслэн энэ сарын 30-ыг дуустал үргэлжлэх “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг  2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг дуустал дахин 15 хоногоор сунгах саналыг УОК-ын Шуурхай штабаас гаргасан билээ.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засийн газар 2020 оны 6 дугаар сарын 30-ны    өдрийн хуралдаанаар коронавируст халдварын цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон даяар зарласан Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг дуустал сунгах тухай УОК-ын шийдвэрийг дэмжиж, Засгийн газрын тогтоолоор баталгаажуулсан байна.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн хугацааг 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан тухай мэдэгдэл:



АНУ-д

  Тоо, статистик:

 2020.06.30-ны байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 2 сая 650 мянга гаруй коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 788 мянга гаруй хүн эдгэрч, 128 мянган хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу. Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн мэдээлж байгаагаар АНУ-д нийт 30 орчим сая хүнийг коронавирусын халдварын оношлогоонд хамруулжээ.

Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 140 орчим мянган халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Нийслэл Вашингтон хот орчмын бүс нутаг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн “Opening Up America Again” зааварчилгааны хүрээнд “Phase II” шатлал руу шилжсэн.

  Зөвлөмж:

 Шуурхай ажлын хэсгийн гишүүн, Харшил, халдвар судлалын үндэсний хүрээлэнгийн дарга Др. А.Фаучи олон нийтэд хандаж хэлэхдээ иргэдийг олон нийтийн газар, хүн төвлөрсөн газар, арга хэмжээнд очих, оролцохоос аль болох зайлсхийж, нүүр, амны маск, хамгаалалт хэрэглэх зэрэг өөрийгөө хамгаалах наад захын арга хэмжээг ягштал ач, хэрэгжүүлэхийг зөвлөсөөр байна.

Иймд монгол иргэд амьдарч буй тухайн муж, орон нутгийн захиргааны мэдээ, мэдээллийг тогтмол ажиглаж, АНУ-ын нэлээдгүй мужид халдварын дэгдэлт эргэн нэмэгдэж байгааг анхаарч, Шуурхай ажлын хэсгээс өгч ирсэн зөвлөмжүүдийг чандлан сахиж, эрүүл мэнддээ анхаарахыг уриалж байна.

АНУ-ын Халдварт өвчин судлал, хяналтын төв (CDC)-өөс өгч буй анхааруулга, зөвлөмж, зааварчилгааг дараах холбоосоос авна уу. Үүнд:

– Аялалтай холбоотой зөвлөмжийг эндээс,

– Коронавирусын халдвар авсан хүнд илэрч буй зарим шинэ шинж тэмдгүүийн тухай мэдээллийг эндээс,

– Гэр, албан байгууллага, олон нийтийн газрыг хэрхэн ариутгах, цэвэрлэх тухай зааварчилгаа, зөвлөмжийг эндээс авна уу.

– Түүнчлэн Мужийн эрүүл мэндийн байгууллагуудын цахим хуудас руу орж, нөхцөл байдалтай танилцаж болгоомжтой байхыг анхааруулж байна.

Жич: АНУ, Мексикийн Нэгдсэн Улсад коронавирусын халдвар авсан иргэд байвал энэ талаар ЭСЯ-нд мэдээлэл ирүүлэхийг хүсье. ЭСЯ мэдээллийн нууцыг хадгалах бөгөөд зөвхөн тусламж үзүүлэх зорилгоор мэдээлэл хүлээн авах болно.

 АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах бусад боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:

 Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

 АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

  Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

  Энд дарж үзнэ үү

  АНУ дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  •  Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  •  Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

  

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ