Шуурхай мэдээ



Үхань хотод нийт иргэдийн спортын наадам нээгдлээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-08-09 17:33
  • 0

Синьхуа агентлагийн мэдээ: Үхань хотын нийт иргэдийн спортын наадам “Олон нийтийн спортоор хичээллэх өдөр” буюу 8-р сарын 8-ны өдөр нээгдлээ. Энэ жилийн спортын наадамд 20 мянга гаруй хүн оролцож, Үхань хот хөл хорионы дэглэмээ цуцалсны дараах спортын хамгийн том арга хэмжээ боллоо.

Энэ жилийн спортын наадам нь 24 том төрлийн 30 гаруй уралдаан тэмцээнийг дөрвөн том агуулгад хуваан оны эцэс болтол үргэлжлэх юм байна.

Үхань хотын Бие тамир, спортын газрын орлогч дарга Янь Фань хэлэхдээ: "Энэ жилийн хувьд өнгөрсөн онд зохиогдож байсан уралдаан тэмцээний дээр ууланд авирах, цаасан шувуу нисгэх, иога зэрэг төрлүүдийг нэмсэн болно" гэжээ.

Эх сурвалж: mongol.cri.cn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ