Шуурхай мэдээ



Алтанбулагийн хилээр иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилж байна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-08-10 16:26
  • 0

УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагаа өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Тус татан авах ажиллагаа энэ сарын 07-10-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд явагдаж байгаа бөгөөд монголын 150 иргэн, Монгол Улсад байнга оршин суух, ажиллах эрхтэй ОХУ-ын 180, нийт 330 гаруй иргэнийг тус боомтоор хил нэвтрүүлнэ гэж тооцсон юм.

Тэгвэл, 2020 оны 8-р сарын 09-ний өдрийн 09.30-20.00 цагийн хооронд зохион байгуулсан татан авалтаар нийт 61 иргэн улсын хилээр нэвтэрчээ. Эдгээрийн 29 нь Монгол Улсын, 32 нь ОХУ-ын иргэд байсан байна. Монгол Улсын хилээр шалган нэвтрүүлсэн дээрх иргэдийн 54-ийг Дархан-Уул аймагт, долоог нь Орхон аймагт тусгаарлаж, ажиглалтад аваад байна.

Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааны эхний өдөр буюу 8-р сарын  7-нд 15 иргэн, 8-нд 27 иргэн хилээр нэвтрээд байна. Алтанбулаг хилийн боомтоор иргэдээ татан авах ажиллагаа өнөөдрийн 18:00 цагт дуусна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ