Шуурхай мэдээ



УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад 2,5 жил хорих ял оноолоо


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-08-11 15:47
  • 0

 

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал дөрвөнтөө хойшилсны эцэст өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр шүүх шийдвэрээ гаргасан байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүсэн бөгөөд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 2,5 жил хорих ял оноосон аж. Мөн түүний нийтийн албанд ажиллах эрхийг 6 жил хасах шийдвэр гаргажээ.

Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас "Доктор МЭИК" компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдон, бас өнгөрөх жил үйл ажиллагаа нь зогссон “Капитал” банктай холбоотой хэл аманд ч өртөөд байсан юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ